БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох яамны сайд нар наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Увс аймагт очжээ. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Галданбошготын өргөөнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч Увс аймгийн танилцуулгыг хийж ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалтын үеэр Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар мэдээлэл хийв. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, боомтын хүнд суртлыг арилгах нь чухал гэдгийг тодотгон хэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайн л байна 2018-08-26 00:27:35
    Хамтын ажиллагаа хөгжил бүтээн босголтын л нэг хэсэг шүү дээ. Гадаад улсын том сайд орон нутагт тоож очино гэдэг бол.
    145.53.68.69
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-25 18:29:21
    xujaa xaana ochixoo bid naraar zaalgaxgyi bidnees iluu sudalgaa baugaa
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-08-24 14:07:13
    Хятадууд ашиггүй газрыг сонирхохгүй шүү дээ тэнэг монголчууд минь.Увс ашигт малтмал ихтэй, газрын хөрс нь үржил шимтэй, оростой хиллэдэг гэх мэт.
    202.9.40.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-08-24 12:27:03
    Сайн байна.
    202.179.26.93
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-08-24 09:58:45
    Uvs gej tusdaa uls yum uu yamar uchirtai yum be?
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах