МУИС-ийн оюутнууд удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрчээ
Монгол Улсын их сургуулийн оюутнууд сургалтын төлбөр нэмж байгааг эсэргүүцэж өчигдөр жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тодруулбал, тус сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрныхаа гадна талбайд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд 300 орчим оюутан оролцож уриа лоозон барьж шаардлага хийж, удирдлагуудаа тайлбар хийхийг хүссэн.

Сургалтын төлбөр нэмэгдсэн асуудлаар МУИС-ийн Оюутны холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Ариунзаяа “Бид өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс эхлээд, дүнгийн наймааны асуудлаар олон нийтэд хандаж эхэлсэн. Зургадугаар сард МУИС-ийн ТУЗ-ийн хуралдаан болж, Азийн топ 100 сургуульд багтах зорилгын хүрээнд төлбөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ 12.5 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр 19.9-28 хувь нэмэгдчихээд байна. Үүнийг л бууруулж өгөхийг бид сургуулиасаа шаардаж байгаа.

Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 8 хувьтай байна. Өнгөрсөн зургадугаар сард 6.3 хувь байсан. Уг нь төлбөрийг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого барих ёстой. Сайдын зөвлөмж нь  зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 10 хүртэлх  хувиар нэмж болно гэсэн байгаа. Гэтэл МУИС үүнээс 2-3 дахин их нэмэх шийдвэрийг гаргасан. Сайдынхаа зөвлөмжийг дагадаггүй улсын сургууль гэж байдаг юм уу.

Тиймээс бид энэ тогтсон төлбөрийн хэмжээг бууруулах хүсэлтэй байна. Нэгдүгээр ангиас төгсөх анги хүртлэх бүх оюутнуудын төлбөр сургуулийн хэмжээнд нэмэгдсэн. Тухайлбал, би төгсөх ангийн оюутан. Өмнөх жилийнхээс нэг кредит 21 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байна. Одоохондоо сургуулийн зүгээс бидэнд ямар ч хариу өгөөгүй. Бид салбар яам, ШӨХТГ-д хүртэл гомдол хүсэлтээ гаргасан. Өмнө нь сургуулийн удирдлагуудтай уулзсан хэдий ч бидэнд бодитой хариулт өгөөгүй” гэсэн юм.

Ийнхүү тэмцэж жагссаны үр дүнд оюутнууд өчигдөр орой удирдлагуудтайгаа уулзаж зөвшилцөлд хүрчээ.

МУИС-ийн эх сурвалжийн хэлснээр “Уулзалтаар оюутнууд сургалтын төлбөр, оюутны байрны орчин зэрэг хэд хэдэн асуудлыг багцлан санал гаргасан байна. Сургалтын төлбөрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс шинэчлэн тогтоосон.

БСШУСЯ дээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар мониторинг хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа тул тус ажлын хэсгийн дүн гарсны дараа МУИС-ийн сургалтын төлбөр шинэчлэн тогтоосон энэ хэвээрээ эсвэл өөрчлөх тухай асуудал Удирдах зөвлөлөөр яригдах юм.

Оюутнууд цаашид ажил хэрэгч байдлаар ширээний ард ойр ойрхон уулзаж асуудал саналаа ярилцаж байя гэсэн МУИС-ийн удирдлагуудын байр суурьтай санал нэг байгаагаа мөн илэрхийлсэн” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 666 2018-08-27 14:41:30
    Энэ оюутнуудын бичсэнийг харж жаахан инээлээ. Зайлуул хүний анхаарал татах гэж зориуд ийм марзан юм хийсэн бус уу? Босго оноо, төлбөрийг бүр нэм! Дэлхийн боловс...
  • 666 2018-08-27 14:28:22
    66 үнэн хэлжээ. Ч. Ганхуяг бид өөрсдийгөө хуураад байгаа талаар гашуун үнэн хэлсэн байсан. Инфляци залуус бодит байдлаа ухаарна уу? Ичихийн дээд энэ бус уу?
  • zochin 2018-08-27 04:03:52
    Жагсаал хийж байгаа оюутнуудыг янз бүрээр гутаан доромжилж бичиж байгаа хүмүүс нь МУИС-ийн багш, ажилтнууд гэж бодож байна. Оюутны холбоо сайн ажиллаж байна.
  • бб 2018-08-27 02:47:07
    сайн сурдагууд нь чимээгүй хичээлээ хийгээд л явж байгаа, иймэрхүү дамшигууд нь холбоо молбоо цүнх мүнх барьж гүйж байгаад албан тушаалд хүрч улсыг самарна
  • зочин 2018-08-26 21:38:03
    үгийн алдаа, найрлага гэж авах юм алгаа нусан буунууд аа
  • зочин 2018-08-26 17:01:18
    эдийн засаг өсөж сайн байгаа гээд сангийн сайд яриад байсан биз дээ тэгвэл төлбөр нэмэх шаардлаггүй бгаа биз дээ
  • иргэн 2018-08-26 04:25:32
    Оюутны ар гэрийн бод. ГЭРИЙГ
  • zochin 2018-08-26 03:58:50
    Ene huurnuudiin bichsen tsaraig uzliin tsaasaa awaad zailaach 1 r angiin huuhed yumuu haashain
  • ishjamts 2018-08-25 17:48:32
    Tulbur ni nemegddeg esregeeree chanar ni muudaad b.dag bolovsroliin salbart ers shinechlel heregtei boljee. 9 ugnees 2 alddag oyutan ch gesen ar geree bodmoor
  • өвөө 2018-08-25 15:20:08
    Ичиж үхмээр дамшигнууду. Зөв ч бичиж чаддаггүй тэгээд бас их сургуулийн оюутнууд гд бгамдаа."Инфляц,ар гэрий нь"гд манай чувгунц ч алдахгүй бичнэ дөө. 00-ын н...
    • иргэн 2018-08-26 04:20:01
      Өвөө та дамшигнууду дамшигнууд уу , бгамдаа гэдгийг / байгамдаа гэж бичжээ гэж бодлоо/ уг нь байгаа юм даа гэж, чувгунц чавганц бичнэ дөө бичнэ дээ.
  • zochin 2018-08-25 14:38:59
    нэг үг зөв бичиж чадахгүй дээд сургуулийн оюутан бх ч гэж дээ монгол улсын дээд боловсрол яахаа алдаж дэ
  • зөв 2018-08-25 12:02:07
    зөв бичээч нуснуудааа
  • ZOCHIN  2018-08-25 11:02:06
    DEER UED 2 DUGUI AVAHIIN TULD 4 DUGUI GUIGAAD HASUULAAD 2 IIGOO AVDAG TIIM KINO BAIDAGTAI L IJILHENEER SURGALTIINHAA TOLBORIIG NEMJ BNAUUDAA...
  • Оюутан 2018-08-25 08:29:54
    МУИС-ын оюутнууд биш байхаа
  • Ээ халаг 2018-08-25 07:08:54
    Ингэж алдаатай бичиж байгаа хvvхдvvд тэгээд МУИС д элсэж орсон оюутнууд уу!!!!!
  • Zochin 2018-08-25 06:13:40
    Zuv bichchihej boldoggui yum bhdaa.
  • Aaaa 2018-08-25 05:28:44
    Оюутнууд нийлвэл асар том хүч шүү,уг нь дэмжиж байна
  • Аааа 2018-08-25 05:14:57
    Инфляци гэж зөв бичээчээ эрдэм номын мөр хөөгсөдөө
  •  2018-08-25 02:42:05
    хичээл хаяаяяч.