Энэ он гарсаар зам тээврийн ослоор 24 хүүхдийн амь нас хохирчээ
Бага насны хүүхдүүд өдөр бүр зам тээврийн осолд өртөж, амиа алдах, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Одоо хичээл сургууль эхлэхээр зам тээврийн ослын тоо нэмэгддэг талаар албаныхан хэлж байна.

2018 он гарсаар эхний 7 сард 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч, 95 нь хүнд гэмтсэн байна.

Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 10 хүртэл насны хүүхдийн 48.4хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 38.7 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 12.9 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцсон байна.Түүнчлэн осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.
 
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20-ны хороонд буюу хичээлийн шинэ жилийн үеэр гэхэд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтсэн байжээ.

Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход насанд хүрсэн ямар ч хүн багш ч, УИХ-ын гишүүн ч, сэтгүүлч ч, жирийн нэг ажилчин, жолооч ч, хүүхдийн аав ээж, ах эгч ч бүгд хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.

Мэдээж “Хүүхдүүдээ хамгаалъя” гэсэн урианы хажуугаар жишим ч үгүй тоохгүй өнгөрөх хүн байхгүй байх.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бусад золгүй явдалд өртөхөөс хэдэн арав дахин их байна. Энэ нь томчууд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэхгүй, хүүхдэдээ хайхрамжгүй хандаж хоёрдугаар байрт тавихгүй байхыг шаардаж байна.

Замын хөдөлгөөнд оролцох үедээ хийсэн нэг буруу үйлдэл чинь урд нь өгсөн мянган зөвлөгөөг арчаад л хаячихна. Иймд та зам хөндлөн гарахын өмнө, автомашин жолоодож явахдаа хүүхдэд муу үлгэр дууриал бүү үзүүлээрэй.






О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-26 01:29:41
    Хотын зам өргөсөх боложгүй тэгээд л түгжирээд зогсож байх хооронд дэлхийн хөглийг гүйцэхгүй том шалтгаан АН-ынхан нийслэлээ Хархоринд шилжүүлэх яасан вэ