Сурах эрхийнхээ төлөө тэмцсэн оюутнуудаа доромжилсон багшид хариуцлага тооцох даалгавар өгчээ
Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулав.

Эцэстээ сургуулийнхаа удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Харин ийнхүү жагсаж, төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг шаардсан оюутнуудаа тэнхмийн багш О.Мөнхбат малаар нь дуудаж, дунд хуруу гаргаж доромжилов.

Тодруулбал, Социологи нийгмийн ажлын тэнхмийн багш О.Мөнхбат “Даварсан малнууд” хэмээн доромжилж, дунд хуруу гозойлгож, сургууль руугаа орж байгаа бичлэг нь сошиалд хүчтэй тарсан юм.

Сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа оюутнуудаа ийнхүү доромжилж байгаа багшид хариуцлага тооцох ёстой гэж олон нийт үзсэн. Оюутнууд нь ч доромжилсон гэж сургуулийнхаа захиргаанд гомдол гаргажээ.

Тэгвэл салбарын сайд нь МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарыг тэр багшид хариуцлага тооц хэмээн даалгавар өгчээ.
Салбарын сайд нь шууд хариуцлага тооцох боломжгүй тул ийнхүү сургуулийн захирал нь хариуцлага тооцох юм байна.
 
Монголын номер нэг брэнд улсын их сургуулийн удирдлагын түвшинд ийм харилцааны соёлгүй багш хичээл заадаг гэж бодохоор үнэхээр эмгэнэлтэй санагдана. Ийм багш нийгмийн ажилтан бэлтгэж ирээдүйд гаргаж байна гэж бодоод үз дээ. Түмний хүүхдүүдийг малаар нь дуудаж доромжилдог сурган хүмүүжүүлэгч гэж байж болох уу. Тиймээс ёс зүйгүй авирласан багшид хатуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. 

Дашрамд дуулгахад маргааш яамнаас өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийх юм байна. Бүх газрын дарга нар, харьяа байгууллагын дарга нар оролцох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Samragch 2018-08-27 16:32:20
    МУИС-ИЙГ ГАРДАЖ САМАРСАН НӨХДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ, ЭНЭ МӨНХБАТ ГЭЭЧ. ДЭД ЗАХИРАЛ БАЙХ ҮЕДЭЭ МӨН Ч ИХ АШИГ СОНИРХЛОО ХЭРЭГЖҮҮЛСЭН ДЭЭ, ШАЛГАВАЛ ИХ Л ЮМ ГАРНА ДАА
  • Иргэн 2018-08-27 13:04:08
    Ажлаас нь хал ийм амьтдыг битгий давраа социологийн багш гэхээр л МУИС өрөвдмөөр болжээ
  • Jfjckk 2018-08-27 11:58:50
    Монголчууд угаасаа Мал шиг тэнэг хүмүүс шдээ
  • Mongol 2018-08-27 07:38:37
    Bagshiig demjij bna mal yu ch surdaggui mongoluud
    • Иргэн 2018-08-27 13:05:16
      Чи багшийн ну а юм байна тэгээд өмөөрч байна
  • зочин 2018-08-27 04:18:10
    ажлаас нь чөлөөл. дуугүй өнгөрч чадахгүй хүн үү. согтуу бсан даа
  • zochin 2018-08-27 04:11:12
    Оюутнуудыг хүн чинээ боддоггүй ийм багш нар МУИС-д их байдаг гэсэн. Өөрсдөө хичээлээ заахгүй, хэдэн сараар алга болчихоод, шалгалтаа унагаж авилгал авдаг
  • зочин 2018-08-27 03:01:39
    Иймэрхүү ёс суртахунтай хүний сурагчид бас л ийм төлөвшилтэй хүн бий болно. ийм багш нэртэй хүн байж болох уу.
  • Эцэг эх 2018-08-27 01:28:42
    Энэ нөхөрт зүгээр цалингийн суутгал хийх, сануулах арга хэмжээ авбал эргээд хэдэн оюутан хүүхдэд маань чадлаа гаргана. Иймээс нэг мөсөн ажлаас нь чөлөөл.
  • иргэн 2018-08-27 01:02:06
    бүх оюутнууд төлбөр нэмсэнийг эсэргүүцэж тэмц дэмжиж байгаа шүү иймэрхүү багш нэр зүүсэн хүн лолн байгаа шүү бүгдийг нь зайлуулж боловсорлын байгууллагыг цэвэрл...
  • ZOCHIN  2018-08-26 10:39:47
    BAGSH ALDAJ EE.YASAN CH TEVCHEERGUI BAGSH VE.
  • n 2018-08-26 10:01:10
    Muu gologiig zailuul
  • Жж 2018-08-26 09:07:40
    Малтийсан амьтан оорийгоо мальтийлгачихаад хунд хичээл заах уу
  • Нацаг  2018-08-26 07:23:10
    Бүр зайлуул энэ матарыг