Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарыг торгохгүй
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын түгжрэл, бөглөрөлийг бууруулах зорилготой амралтын хоёр өдөр автомашинуудыг улсын дугаар буюу тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Өчигдөр тэгш дугаараар төгссөн жолооч нар замын хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр сондгой дугаартай машин явж байна.

Харин тэгш, сондгойгоо анзаарахгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг замын цагдаа нар зогсоож, хязгаарлалтын бүс рүү оруулахгүй буцааж байна.

Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хувьд зөрчсөн тээврийн хэрэгсэлийг хязгаарлалтын бүс рүү оруулахгүйгээ буцааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, торгохгүй, сануулах арга хэмжээ өгөөд буцаана.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine