Сурагчийн дүрэмт хувцасны худалдаа оочер ихтэй байна
Хичээлийн шинэ жил эхлэхэд долоон хоног үлджээ.

Энэ үед эцэг эх, хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгсэл, цүнх, гутал болон шинэ дүрэмт хувцас авах гээд томоохон ажилтай тулдаг.            
                    
Сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилүүдэд үнийн хувьд хэт үнэтэй болон материалын хувьд муу гэсэн шүүмжлэл дагуулаад байсан бол энэ жил үнэ нь нэмэгдээгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл энэ жил дүрэмт хувцас худалдаалж байгаа үзэсгэлэн худалдаануудаар размергүй бас сонголтгүй болсон байна. Оочер дараалал ихтэй, дүрэмт хувцас бараг дуусчихжээ гэсэн постууд олон харагдана.

Дүрэмт хувцас үйлдвэрлэгч “Өүлэн Менч” ХХК 2018-2019 оны хичээлийн жилд зориулан бага ангийн охидын сарафаныг эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн ерөнхий загварт өөрчлөлт оруулахгүйгээр углаж өмсөхгүй урдуураа товчтой шууд өмсөж тайлахад хялбар байхаар үйлдвэрлэсэн байна.

Уг нь манайд 7 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд хүрэлцээ муутай хангалтгүй байгаа талаар эцэг эхчүүд хэлж байна.

Өнөөдөх гэхэд энэ Өүлэн Менч компанийн худалдаан дээр оочер их байна.







О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.