Ц.Удвал жюү жицүчдээс Азийн наадмын анхны медалийг авчирлаа
Азийн наадмын 10 дахь медалиа манай улс авч чадлаа.

Өчигдөр Жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн Ц.Удвал хүрэл медаль хүртсэнээр багийн 10 дахь, 5 дахь хүрэл медалийн эзэн болов.

Тэрбээр эхлээд Вьетнамын Ти Хон Нгенийг шүүгчийн саналаар, шөвгийн наймд Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хэсса Алшамсиг 3:0-ээр ялсан юм. Харин хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Сүн Ки Рад 5:0-ээр ялагдсан юм.

Ийнхүү хүрэл медалийн төлөө Индонезийн бөх Жулья Симоныг ялсанаар Монголын жюү жицүчдээс Азийн наадмын анхны медалийг авчирсан гавьяатай. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.