Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ хүргүүлжээ
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал сүүлийн үед хурцаар  яригдаж байгаа билээ.

Түүнийг Зам тээврийн хөгжлийн дэд асан Б.Цогтгэрэлтэй хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй болон 15,2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэргээр нь буруутган шалгаад байгаа юм.
 
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрсэн аж.

Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна. Мөн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-д засуулсан 16 вагоны 15,2 тэрбум төгрөгийн хэргийг ч бас хамруулан шалгахаар болсон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-27 07:26:28
    нэг юмны дарга болохоороо л идэж ууж байх юм. Тэр Сарангэрэлийг хар радоигийн дарга болж идэж уугаад ИХ-д орж идэж уугаад бэлчиж явна.
  • zochin 2018-08-27 05:08:37
    ene muuhai luivarching hurdan zailuulbal mongold maani ikh hereg bolmoor bh yum
  • bbbbb 2018-08-27 02:56:24
    Ийм бүх зүйл нь илт байхад АТГ -нхан хаагуур нь явдаг байна.
  • zochin 2018-08-27 02:52:19
    Лабораторийн тоног төхөөрөмцийн тендерийг зарлахдаа нэрийг нь буруу бичсэн. Өөр багажны нэр бичсэн мөртлөө тендер шалгаруулж байгаа нь ашиг сонирхлын зорчил илт...
  • Atg 2018-08-26 19:00:03
    Baterdene said bas tatahdah estoi. Yum yum garna. Umnu ni bas bogoony asuudald oroltsool yawj baisan.
  • Зочин 2018-08-26 11:35:26
    Түүнээс юу олох вэ ? дээ. Идэж уугаагүй байлгүй.
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах