Сэрэмжлүүлэг: Халаасны хулгайчид ажилдаа оржээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа эл өдрүүдэд нийслэл хөл хөдөлгөөн ихтэй, томоохон зах худалдааны төвүүдэд бум бужигнаж, түм түжигнэж байна.
 
Хөдөөнөөс орж ирсэн иргэд болон оюутнуудын сул хайхрамжгүй байдлыг анзаарсан халаасны хулгайчид жинхэнэ ажилдаа оржээ. Бүр бүлэг хулгайчид сүрэглэн зах болон автобусанд сэлгүүцэж байна.
 
Амралтын хоёр өдөр автобусаар аялж, “Нарантуул” болон “Хархорин” худалдааны захаар ороход л эд зүйлсээ алдсан, дээрэмдүүлсэн хүмүүс олон байв.

Жишээлбэл, өнгөрсөн бямба гарагт Толгойт чиглэлийн автобусанд суугаад Вокзал дээр ирэхэд гурван иргэн утсаа алдав.

Автобус пиг дүүрэн хүнтэй. Нэг охин чихэвч зүүж дуу сонсч явсаар байгаад утсаа алдав.

Тэрбээр куртекний халаасандаа утсаа хийсэн байж. Чихэвчээр дуу нь явахаа байчихаар нь цэнэг нь дуусчихлаа гэж боджээ. Гэвч чихэвчээс нь утсыг нь салгаж аваад хулгайч буусан байх жишээний.

Мөн настай эгч хоёр жаахан хүүхдээ хөтөлчихсөн 10 дугаар хороолол дээрээ шахалдаж орж ирэв. “Нарантуул” зах явж байгаа юм гэнэ. Цүнхээ хүзүүнээсээ зүүчихсэн харагдав. Гэвч хажуугаар нь хоёр залуу шахаж зүтгэн “Зөрмөөр байна” гэж дайрч байгаад цүнхийг нь ухаад утсыг аваад буцаад буусан.
 
Эгч утсаа алдснаа мэдэж, хашгирахад нэг залуу нь ухасхийж буусан. Автобус хөдөлсөн. Автобусны жолооч зогсохгүй гэж загнаж, бөөн хэрүүл болсон. Юмаа алдсан хүний хохь болоод үлдэв.
 
Бас нэг залуу хөдөөнөөс ирсэн бололтой юмаа. Утсаа энгэрийн халаасандаа хийсэн байгаад алдав. Тэрбээр “миний утас алга болчихлоо. Та залгаад өгөөч, би дөнгөж сая утсаар яриад эндээ хийсэн юм” гэв. Ингээд би түүний утас руу залгатал “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэв.
 
Тэр залуу утсаа аваад хоёрхон хонож байгаа юм гэсээр элдэв хараал урсгасаар автобуснаас буув. Эд зүйлсээ алдсан хүмүүс эргээд олохгүй шүү дээ. Бүр гоё ганган хувцасласан эмэгтэй хүн хулгай хийж хулхидаж байна.
 
Хархорин зах дээр хичээлийн хэрэглэлээ бэлтгэж явсан хоёр оюутан охины эд зүйлд эгч нь туслая гэж байгаад тортой зүйлсийг дээрэмдээд аваад явсан талаар цагдаад тэмдэглүүлжээ. Эргүүлийн цагдаад тэмдэглүүлсэн. Ядаж байхад хяналтын камер нь тэр өдөр ажиллаагүй юм байна.

Ер нь захуудад хөл хөдөлгөөнтэй бүлэг хулгайчид их харагдав. Нарантуул захын худалдаачид “Өөрсдөө эд зүйлсээ сайн хямгадаарай. Хулгайч нар их байна шүү” гэж байнга анхааруулга сэрэмжлүүлэг өгсөөр байгаа гэнэ.
 
Өчигдөр гэхэд Нарантуул зах дээрээс худалдаж авсан гоёлын дээлээ алдсан ах хаана хандахаа мэдэхгүй явна билээ. Дэмий л захын цагдаад тэмдэглүүлсэн бүртгүүлсэн байгаа гэв.
 
Тэрбээр хуриманд өмсөхөөр шинэ дээл 250 мянган төгрөгөөр худалдаж аваад алдчихлаа. Хулгайч нар чинь ямар аймар юм бэ. Хоолны газар хоол идэх гээд хажуудаа тортой юмаа тавьчихсан байсан. Би хоолоо авчрах гээд боссон хойгуур аваад гараад явчихжээ. Хэнийг, ямар хүнийг авсан гэж хэлэхүү. Хоолны газрын кассчинаас асуухад анзаарсангүй, олон хүн орж гарч байгаа шүү дээ, өөрсдөө юмаа сайн хар гэж тоогоогүй байна.
 
Ийнхүү иргэдийн хараа хяналтгүй хайхрамжгүй байдлыг нь ашиглан хулгай хийх, дээрэмдэх хэрэг гарсаар байна.
 
Ер нь хөдөөнөөс ирсэн хүмүүс, хүүхдүүдийг хулгайч нар андахгүй анзаарч “онилсон” байна шүү. Тиймээс сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой байхгүй бол халаасны хулгайчдад дээрэмдүүлж дээрэлхүүлээд байв. Эд зүйлсдээ өөрсдөө эзэн байх ёстой юм. Төр нь хязгаарлаж дийлэхгүй болсон халаасны хулгайчдаас өөрсдөө л сэргийлье. 
 
Цагдаагийн байгууллагаас ч сэрэмжлүүлэгийг байнга өгсөөр байгаа аж. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-27 07:13:35
    бүх иргэдийг халаасыг суйлж хүүхдийн мөнгийг ууж байгаа 76хамсаатангуудыг хуугаар нь цааш харуул.
  • zz 2018-08-27 04:56:23
    bi bas utsaa aldsan
  • zochin 2018-08-27 02:27:09
    Ted zugeer l gertee haritsgaasan.hariinhan aguulahaa baisan.hashiraasan.odoo td segsgerch hesen eej min siimhiich gesen ger min.bolood irseniigvhumuujuuleed ava...