Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хэдийгээр осол, хэрэг, амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна. Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Иймд хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг 6-10 дугаар саруудад Замын цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж  ажиллаж байна.

Тухайлбал, Орон нутгийн замд теле хяналтын камер болон зөөврийн хурд хэмжигч багажаар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийн үзлэг шалгалтыг хийж, сайжруулах, мөн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран  хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллахаас гадна хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, сэрэмжлүүлэх самбарууд байршуулах зэрэг ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна.

Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд одоогоор 4 аймагт 7 постын бүтээн байгуулалтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ чиглэлд хийх хяналт шалгалт 10 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.

Хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байгаа ч хувь хүний болон хамт олны ухамсар, соёлын нөлөө хамгаас чухал гэдгийг санаж хөдөлгөөнд оролцогч та дүрэм, журмаа биелүүлж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-27 03:45:10
    зөв ч бичиж чадахгүй хүмүүс юмаа орон нутагт үйлдэгдэж байгаа ч гэх шиг албаар үйлдээд байгаа юмуу хаашаа юм ослыг санаатай гаргадгүй биздээ