Манай тамирчид дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

БНСУ-д  Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 9 орны нийт 200 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.

Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн 9 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт оржээ.

Насанд хүрэгчид:

1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо

Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо

Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо


 

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын цом хүртжээ.

Ийнхүү манай тамирчид олон улсын оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-08-28 12:09:04
    Алаад хаячихсан байна ш дээ !!!
  • З 2018-08-28 10:19:12
    Баахан юм цээжилж тогтоогоод байдаг. Яг тулгамдсан үед зөв шийдвэр чиг баримжаа гаргаж чадах уу
    • бат 2018-08-28 12:16:47
      хэрэггүй байтлаа дэлхийн олон улс орон ач холбогдол ѳгѳѳд улам бүр хѳгжѳѳд байгаа юм биш үү !!!
    • БАТ 2018-08-28 12:10:46
      чамд хэрэггүй бол бусдад хэрэгтэй
  • Odbayar 2018-08-28 06:21:54
    bugded ni bayar hurgiee...Uul ni bol arail uur undesten yum bgaam shuudee
  • zochin 2018-08-28 01:28:35
    oi togtooltiin temzeen baruunii ornuudad boldog yum bolov uu. neg ikh duulddaggui.
  • Ах 2018-08-27 12:51:45
    Баяр хүргэе.
  • anar 2018-08-27 08:24:08
    ymar aimar yum beee mongol ornoool ene n shigl hogjvvvleh yumsan
  • 570 2018-08-27 08:07:19
    ямар гоё мэдээ вэ? Одоо тэр 570 3 өрөө байраа өгөө.
  • NMJ 2018-08-27 05:09:21
    Сайхан байна шүү Та бүхнээрээ бахархаж байна. Амжилт хүсье
  • Баяр хүргье 2018-08-27 04:12:25
    Их сайхан мэдээ байна,Амжилт хүсье
  • Ard tumen  2018-08-27 03:58:29
    Gants shan medee chin ene l bnada
  • Баяр хургэе 2018-08-27 03:40:25
    Маш сайн бна. Бугдэд нь баяр хургэе. Амжилт хусэе
  • Od 2018-08-27 03:39:25
    Hooh, Ymar gaihaltai amjilt be? Bugded ni ulam ih amjilt, sain saihniig husen erooe!