“Үндэсний цом”-ын эзнээр Увсын хөлбөмбөгчид тодорчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом"-ын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Т.Пүрэвхүү дасгалжуулагчтай Увс аймгийн хөлбөмбөгийн шигшээ баг аваргаллаа.

Өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон "Үндэсний цом" тэмцээний шигшээ тоглолтод Увс аймгийн шигшээ баг Дархан-Уул аймагт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулан аварга болсон байна.

Увс аймгийн шигшээ багийн гол тоглогч Г.Хатансайхан хагас шигшээ тоглолтод бэртэл авч Орхон аймагтай хийсэн аваргын төлөөх тоглолтыг өнжсөн ч цэнхэр хязгаарын хүчирхэг хөлбөмбөгчид торгуулийн цохилтоор тэргүүлж ялалт байгуулжээ.

Ийнхүү аваргын цомыг өргөсөн Увс аймгийн шигшээ баг алтан медаль, 10 сая төгрөгийн эзэн болж, Орхон аймгийн залуус мөнгөн медаль хүртэж, 8 сая төгрөг хүртсэн байна.

"Үндэсний цом" тэмцээнээс төрөн гарсан шилдэг хөлбөмбөгчдийн нэг нь Увс аймгийн шигшээ багийн довтлогч Г.Хатансайхан бөгөөд тэрбээр энэ жил 14 гоол оруулснаар шилдэг довтлогч болжээ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.