Эрчим хүчний салбарын удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшжээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам, агентлагуудад ажиллаад, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас сэргийлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна. Тухайлбал,
 
БОАЖЯ дотоод засвар хийхдээ өөр зориулалтаар нэр бүхий компани руу мөнгө шилжүүлэн, тэндээсээ гарган авч, өөр компани руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. Тус компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий хуулийн этгээд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
 
Эрчим хүчний салбарт 130 компани энэ салбарт ажилладаг хүмүүсийн хамааралд байна. Өнгөрсөн онд зарлагдсан тендерээс эрчим хүчний салбарт ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан долоон компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгосон байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.