Хичээлийн шинэ жилийн нээлт болох ч хичээл орохгүй гэв
Энэ жил есдүгээр сарын 01 бямба гарагт буюу амралтын өдөр тохиож буй. Салбар яамнаас хичээлийн нээлтээ бямба гарагт хийх ч хичээл орохгүй гэдгийг дуулгав. 
 
Энэ талаар салбарын сайд Ц.Цогзолмаа “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл орохгүй хичээлийн шинэ жилийн нээлт буюу эрдмийн баяр болно.

Есдүгээр сарын 3-нд хичээлүүд цаг цагтаа орно. Харин их, дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулъя гэж санал авч байна. Их, дээд сургуулиудын хичээлийг нэг цагийн дараа хичээллүүлэх санал гаргаад сургуулиудаас санал авч байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гарвал олон нийтэд мэдэгдэнэ” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-28 04:32:17
    ажлын өдрийг шилжүүлдэг юм чинь амралтын өдрийг шилжүүлээч. МҮҮН Христ шашинтаны Яаманд ёстой хазгай үйл болох гээд байна уу?