Амралтын өдрүүдэд орон нутгийн замд  6 хүний амь нас хохирчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.  

Осол, хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан бөгөөд орон нутгийн замд зургаан хүний амь нас хохирчээ.

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид нийт 8000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зөрчилтэй хөдөлгөөнд оролцож байсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
 
Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна.
 
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт H.Accent маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай А-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.
 
БЗД-ийн нутаг Нарны зам, “Нарантуул” захын урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг олж тогтоон шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн нь явган зорчигч нар гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөж байна. Тухайлбал, явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 ослын 5 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож байсан байна.  

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хурд сааруулагч 2018-08-27 13:43:27
    манайх бүх машин замдаа 20метрийн зайтайгаар хурд сааруулагч хийвэл таарна, байнга 10-20км цагийн хурдтай явж байхдаа л таарсан хүмүүс
  • irgen 2018-08-27 10:19:30
    gartsaar garaad surchval hen hen dee heregtei baina daa