“ЗТХЯ-нд гарсан хэрэг сайдын хүн чанарыг шалгаж байна”

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нөгөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэргийн мөрдөн шалгалтын дүн, шүүх шинжилгээний хариу эцэслэгдээгүй атал зарим цахим хуудас, сонинд урьдчилсан байдлаар “гарчихаад” байна. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс тодруулахад “Бид хэвлэлд мэдээлэл өгөөгүй, өгөх ч боломжгүй” гэсэн хариу өглөө. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, ойрын эх сурвалжууд “Эцсийн хариуг бүрэн эхээр нь аваагүй” гэв. Харин ЗТХЯ-нд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ойрын зарим эх сурвалж “Энэ хэрэг салбарын сайдын хүн чанарыг шалгаж байна даа” гэхээс өөрийг эс хэлэв.

Хагас, дутуу цацагдаад буй шинжээчийн дүгнэлт гэгчид “Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар н.Лхагвасүрэн гэдэг хүнээс болж маргасан. Тэр нөхөр байгууллага дотор тамхи татаад хөөгдөж гарснаас зодоон эхэлсэн” гэжээ. Уг дүгнэлтээр ер нь бол талийгаач байгууллага дотор тамхи татсан этгээдийг өмөөрсөн ёс зүйгүй нэгэн. Дээр нь өөрөө бусдыг зодож, гэмтээчихээд ойчихдоо юм уу, унахдаа бэртэж амиа алдсан золгүй хүн гэж ойлгуулахыг зорьсон байгаа нь харамсалтай. Үхсэн хүн босч ирээд үг хэлдэггүй. Үүнд дөрөөлөн үхсэний хохь, амьдын зол болгоод өнгөрөх хүн чанаргүй үйлдлүүд эхнээсээ ийнхүү гарч эхэлжээ. Шинжээчийн дүгнэлт гэгчид орооцолдсон олон асуудал байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нь ч цөөнгүй юм. Ямартай ч нэг захаас нь хөвөрдөх гээд үзье /хамгийн гол нь энэхүү бичвэрийн төгсгөлд шинжээчийн дүгнэлтийн шинж чанар тодорно/.

Тухайлбал, гэмт хэргийн халуун мөрөөр хэвлэлүүд “Ажил, албан тушаалаас болж маргалджээ” гэж бичсэн. Тэгвэл, шинжээч тэрхүү үйлдлийг байдаг л нэг “тамхиа гарч тат” гэсэн шаардлага төдийхөн байсан гэж дүгнэжээ. “Тамхиа гараад татчих” гэсэн шаардлага тэртэй тэргүй гараад явж байгаа хүнд тийм ч хүнд тусахгүй.

Иймхэн юмнаас болж хүний амийг бүрэлгэсэн гэвэл эндүүрэл гэхээс өөр тайлбар олдохгүй нь. Үүгээр газрын дарга нар айраг ууцгааж, тэр нь архидалтаар үргэлжилж нэгийгээ алсан гэсэн мэдээллийг ч шинжээч үгүйсгэжээ. Гэтэл салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ аль эрт хэлчихсэн шүү дээ. “Хэрэг гардаг өдрийн 18:00 цагт би хоёр газрын даргаа дуудаж үүрэг өгчихөөд явсан. Тэр хоёр ажлаа дуусгаад өрөөндөө архи уусан шиг байгаа юм. Тэдэн дээр нэмж хоёр газрын дарга ирж дөрвүүлээ архи уусан байгаа юм” гэж тайлбарласан.

Мөн Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар яаман дотор зодолдоогүйг ч шинжээч тогтоожээ. Яамнаас гарч яваад зодолдоход нь таван хүний хэн нь ч салгалгүй тойроод хараад зогсч байсан нь хүртэл худал мэдээлэл юм байх. Үнэхээр тийм бол ЗТХЯ-нд тухайн үед хамгаалалтад гарч байсан Төрийн тусгай албаныханд яагаад хариуцлага тооцсон юм бэ гэдэг ганц асуулт л энэ дүгнэлтийг дор нь няцаачихаж байгаа юм.

Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэн “Талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсаны улмаас хүнд бэртэл авсан. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс мөн хүчтэй цохилтын улмаас хугарсан” гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн “Зодооны үеэр Б.Махбал нүүрэндээ хөнгөн гэмтэл авч, зодооныг салгах гэж оролдсон түүний жолооч Н.Доржпүрэв нь талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганых нь яс цуурч хүнд гэмтсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Үүнээс үзвэл, талийгаач өөрөө хүн зодох явцдаа өөрөө хүнд гэмтсэн. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж шинжээч дүгнэсэн байна бус уу. Бас шинжээчийн үзэж буйгаар бол талийгаач өөрөө амиа хорлохзорилготой байгаад Б.Махбалын гутлын өлмий дорх газрыг эрүүгээрээ долоонудаацохиж эрүүгээ мулталж, ясаа хугалсан бололтой.

Гэтэл талийгаачийн найз Т.Сайнжаргал хэргийн халуун мөрөөр цахим хуудастаа баримт, нотолгоотой бичсэн нь бий. Тэрээр “....ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцийн ажилтнаа “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм” хэмээн жиргэсэн юм. Тэгвэл энд дурдагдаж буй, талийгаачийг өрөөнөөс нь дуудсан Ганбаяр гэгч нь Дархан-Уул аймгийн цагдаад ажиллаж байсныг Б.Махбал нар ЗТХЯ-нд авчран ажилд томилсон юм байна.

Т.Сайнжаргалын цахим хуудастаа бичсэн “18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгаачийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга нь талийгаачийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20:00 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгаачийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!. Хэрэг явдал болсноос хойших мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээлж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой” гэх үгс дээрх шинжээчийн дүгнэлт гэгч нь юу болохыг баталж байгаа юм.

Эцэст нь нэг зүйл тун сонин санагдаж байгаа нь Шүүх шинжилгээний төвийн шинжээч талийгаачийн тархинд юуны учир гэмтэл учрав, тэр нь юунаас болсон, үхэлд хүргэсэн шалтгаан юу байсныг л илрүүлж тодорхойлох үүрэгтэй баймаар. Гэтэл талийгаач Б.Махбалыг цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан, жолоочийг нь өшиглөөд хоёр хавирганых нь ясыг цуулсан гэдгийг тогтоож байна гэхээр үхсэн хүнийг яллах талыг л барьж, прокурор, шүүгчийн ажлыг ч бас давхар хийгээд байна бус уу. Шинжээчийн дүгнэлт ийм л шинжтэй байна.

Зууны мэдэ
Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-09-02 10:35:12
    Shuuhiin shonjilgee gej husseneeree dugnelt gargadag avilgachdig hezee zogsooh ium boldoo!
  • mongol irgen 2018-08-30 01:07:39
    zorigiin hereg shig boloh yum baina daa
  • mmmm 2018-08-29 05:33:02
    Manai yaamnii joloochiig uhaan aldtal ni zodson bnlesht gombosuren. Havirag ni hugaraad ajildaa irehgui baigan unen!!!
    • Zochin 2018-09-16 16:55:52
      aluurchid, shuuh emnelgiin luivarchinguudiig bugdiig ni tsaatsal, ta nariin nugel mudhun hudeeree garnaa
  • Toporuudad 2018-08-28 16:50:13
    Gutsaad bgaarai, zasgaaraa tanhimaaraa zailaarai! Duugai baih tusam daldaigaad bval bugdeeree ochood buulgaj bolno shuu!
  • Xairan zaluugiin ami 2018-08-28 16:21:07
    Baterdene gej archaagui chadvargui saidantsar jenkogiiin bogsnii alchuur xiij baigaad dyyslaadaa
  • зочин 2018-08-28 14:51:10
    түрүүний бөөс толгойд гарна гэгчээр манай төр засаг хулгайч луйварчин яахаас ч буцахгүй,харийнхныг зулгуйдсан адгийн шаар хүнэнцэр хогуудаар дүүрчихсэн нь бүх...
  • Зочин 2018-08-28 11:38:47
    Өөрөө архидаад тамхи татсан хүнийг загнаж байна гэхээр мөн ч сонин шалтгаан гарч байна аа
  • зочин 2018-08-28 10:07:37
    Тэр Махбал гээч чинь Женкогийн хүн юм биш үү, энэ хэрэг ч лөөлөө болох зам руугаа оров бололтой
  • зочин  2018-08-28 06:24:33
    энэ хэрэг бас л худлаа тал руу явлаа даа тамхи тариа гэх шиг тамхинаас болж хүн алах уу
  • Өвгөн 2018-08-28 05:55:34
    Хуулийн манаанд зогссон гэж байгаа хүнээр тоглодог улсыг хаях хэрэгтэй байна ... цаашид бүр зовлон удна болтугай
  • Lion 2018-08-28 05:22:45
    Ter neg golog Maxbal geed baigaa nowshiig alax xeregtei
  • зочин 2018-08-28 04:19:41
    шүүхийн шинжилгээний төв эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хүссэн дүгнэлтийг нь зардаг адгийн газар байнаа. Хүний амиар хөлждөг газар захиалагчийг хариуцлад тат
  • zovjin 2018-08-28 04:12:45
    Yamar baliar muuhai bolson horvoo ve Ter said sahal Bat erdene boliosoi doo Uuruu hund uureg ugch hun zoduulj hun alchih aad ogtsroid bno gej bodoo yu Nugel...
  • Зочин 2018-08-28 03:21:39
    Төмөр замын 280 сая долларын асуудал энэ дотор яваад байгаа бус уу. 60 тэр бум гээд өмнөх бүхнийг булзааруулах гэсэн санаа яваад байна даа Энэ миний хардлага....
  • иргэн 2018-08-28 02:48:48
    60 тэрбум дээр шинжээч улайн цайм худал дүгнэлт гаргасан. Шинжээч нарт итгэхээ болисон, мэргэжлийн ёс зүйгүй заваан юмнууд.
  • зочин 2018-08-28 02:28:42
    Шүүхийн шинжилгээний газрынхан дандаа ингэж худлаа дүгнэлт гаргадаг мэдлэггүй хүмүүсээр дүүрчихсэн юм уу? Эсвэл дандаа дарамтад байдаг юм уу?
  • Zochin 2018-08-28 02:07:16
    Odoo bolnoo.. Ar geriihend n hetsuu baigaa shuu dee. Bitgii ingej ulsturjuuleed baigaarai..Sahal said n uureg uguud l yvsan bn. Huwi humuusiin hariltsan zodoon....
  • Зочин 2018-08-28 02:03:38
    МАШ ХАРАМСАЛТАЙ.....БИД ЯМАР НИЙГЭМ ГЭЭЧ ГАЗАР АМЬДРААД БАЙНА АА. ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ ЮМ . ЯВАН ЯВСААР БУРХАН Л ЭНЭ АЛУУРЧДЫГ ШИЙТГЭХ БАЙХ ДАА...ГЭЖ НАЙДАХААС
  • Ме 2018-08-28 01:36:40
    Үхсэн хүн үг хэлэхгүй ч үлдсэн үр хүүхэд, хань ижил, гэр бүл нь үг хэлж залуугийн амь насыг нэхнэ. Олонхи ч энэ хэргийн үнэн мөнийг олохыг шаардана шүү.
  • MGL shuuh  2018-08-28 01:31:07
    uhsen hun ug helehgui. gerchuud bugd ugssen uchir taliigchiin buruu bolood ongorno.