ЗГХЭГ аймаг бүрт шалгалт явуулна

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ.

Аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-20 14:10:39
    Toriin jinhene alban haach, alban tusaaltnaas shalgalt avah ni mash zov..Yagaad gevel namin dalbaan dor alban tushaal avch luivar hiideg,hor hairuuldag
    122.201.22.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-28 06:02:58
    Ерөнхий сайдаа шалгалт одоо хэрээс хэтэрлээ ниргэсэн хойно нь чарлав гэгчээр бүх шатандаа Махбалын гайгаар шалгаж ажил хэцүүдлээ захирамж гаргаж шалгалтаа боль...
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах