Н.Цэрэнбат сайд тендерээс мөнгө завшсан уу
Төрийн сайдууд ил, далд аргаар тендерээр мөнгө “цохидог” муухай жишиг тогтоод удаж буй.
 
Бүр цаашлаад эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөрийн хамаарал бүхийн хүмүүстээ давуу байдал олгож, өндөр албан тушаалд томилох явдал гарсаар байна.
 
Сүүлийн үед яамандаа засвар хийх нэрийдлээр өөрийнхөө хамаарал бүхий компани руу мөнгө шилжүүлж авсан сайдуудыг өчигдөр АТГ-аас зарласан билээ.

Тухайлбал, Эрчим хүчний сайд, БОАЖ-ын сайд нар тендер нэрийдлээр их хэмжээний мөнгө өөрийн компани руугаа шилжүүлж авсан үйлдлийг нь шалгаж эхэлсэн байгаа юм.

Тодруулбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат яамандаа засвар хийх, хурлын танхмын тоног төхөөрөмж нийлүүлэх 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК-ийн данс руу шилжүүлж, бэлэн мөнгө болгон гарган авчээ.

Сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Ийнхүү авлига, эрх ашгийн эсрэг байх ёстой сайд нь Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахгүй, удирдлагын манлайлал хүчин чармайлт сул байхаар улс орон яаж хөгжиж, урагшлах юм бэ.

Дандаа танил талаараа холбоо сүлбээгээрээ дамжуулан төрийн цаашлаад тендерийн мөнгөнөөс идэж уудаг иймэрхүү сайд нарт хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй. АТГ-аас эдгээр сайдуудад ямар арга хэмжээ авахыг эргэж мэдээлэх байх. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2018-08-29 14:27:35
    Энэ хүнийг улс төрч,төр түшилцэх хүн гэж харахгүй бн.Зүгээр л 1 Шуналтай нөхөр МАН брендийн ачаар гишүүн,сайд болчихлоо.У.Хүрэлсүх сайдаа ийм сонин хүнээ явуула...
    202.126.89.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Tserenbat 2018-08-28 13:36:20
    Shunaltai saiduud ayataihan ideldee.
    66.181.179.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-28 11:04:59
    Aa, hyalaruud. Bas shorond yabah in...
    203.91.116.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Хужаа ялна 2018-08-28 08:49:33
    Ми овогтын 60ын сайдууд ямарч но байхгүй цэвэр хулгайчуудуу тээ ёстой хуцах юмаа
    66.181.161.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-08-28 07:33:26
    Иддэг уудгийг болиулна гэсэн Ерөнхий сайдыг унагах гэсэн арга эсвэл үнэхээр улсын мөнгө идсэн бол улсаа хохиролгүй болгоод зайлах л хэрэгтэй.
    202.179.26.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа 2018-08-28 06:31:35
    Яаж эд нар шиг тендерийн мөнгө цохиж сурах бээ...
    66.181.160.54
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-08-28 04:52:04
    наад новшоо зайлуулаач
    202.126.89.60
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-28 04:39:12
    идэх гэж л сайд, ИХ руу зүтгэж муухай нэртэй болж байгаа шүү дээ. сонгуульд зарцуулсан мөнгөө нугалж олж авахгүй гэвэл тэнэглэл болно.
    150.129.141.136
    Мэдэгдсэн Хариулах
  • DEMJIGCH 2018-08-28 01:53:27
    сайд болохдоо зарцуулсан мөнгөө ингэж л гаргаж авна шүү дээ. дүрмийн дагуу иднэ бас ууна.
    202.70.40.146
    Мэдэгдсэн Хариулах
  • hulgaich uvs  2018-08-28 01:36:48
    hulgaichaaraa aldartai uvs nutgiin hun shuu dee. yaj zugeer baihav.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах