ҮЙЛ ЯВДАЛ: Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.

09:00 цагт: Континентал зочид буудалд Суудлын бүс-Хамгаалалтын малгайг хэвшүүлэх аяны хүрээнд Германы мэргэжилтэн Замын цагдаагийн алба хаагч нартай уулзалт зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан  талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно.

11:00 цагт: Казахстаны ЭСЯ-наас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Их дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд
 
  • 11:30 цагт: “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Areana” сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 12:00 цагт: Худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах талаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал” болно. Холбоо барих утас: 7010-5652.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.