ШӨХТГ-аас ШТС-иудыг шалгасаар л байна, үр дүн нь юу юм бэ
Наадмын өмнөхөн ШТС-иуд үнээ нэмсэнд ард иргэд бухимдаж байгаад асуудал намжиж, үнийн нэмэгдэлтэй эвлэрэв.

Яагаад өнөөдрийг болтол хэн ч дуугархгүй байгаа юм бэ. Даварсан даруулга байхгүй шатахуун импортлогчдыг ингээд давраагаад байх юмуу. Энэ асуудалд нь хууль хяналтынхан болоод шалгалт хийх ёстой эрх бүхий байгууллагууд нь юу хийгээд суугаад байдаг юм бэ. Нүд нь таглаатай, чих нь бөглөөстөй юм шиг байдгаа хэзээ болих юм бэ.

Одоо есдүгээр сарын 03-наас цалин нэмэх сургаар бас дахин шатахууны үнэ нэмэгдвэл ард иргэд та бүхэн битгий гайхаарай. Угаасаа нэмнэ дээ гэж цаагуур чинь ярьж байна. Одоо тэгээд АИ-92 шатахуун 2000 төгрөгт хүрэх үү. Хэтэрхий шулаач нийгэмд амь зууж байгаадаа үнэхээр харамсч байна.
 
Ямар ч шалтгаангүйгээр шатахууны үнэ нэмсэн асуудалд ШӨТХГ-аас юу хийв, ямар арга хэмжээ авав.
 
Өчигдөр тус газраас цаг үеийн байдлаар мэдээлэл хийжээ.
 
Тус газрын дарга Б.Лхагваа нь нөгөө л улиг болсон хариултаар хэлсэн байх юм.

Тэрбээр “Шатахууны үнэ нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон нь иргэд, хэрэгчлэгчдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс энэ асуудал ШӨХТГ холбогдох эрх үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж байгаа. Оны эхэнд шатахуун импортлогчид үнээ нэмсэн асуудалд манайхаас шалгалт хийж, холбогдох аж ахуй нэгж байгууллагуудад нийтдээ 55 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийт 10 аж ахуй нэгж байгууллагаас 5 нь зөрчлөө арилгаж торгуулиа төлсөн. Харин “Сод Монгол”, “Шунхлай”, “Тэс петролеум”, “Ойн бирж” ХХК компаниудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн.
 
Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа.
 
Төрийн хяналт зохицуулалтайгаар явж байгаа ажил учраас ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж, үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй. Шатахууны үнийн асуудлыг АМГ хариуцсан. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт явуулдаг” гэв.
 
Ингэж л арьсаа хамгаалж, өөрсдийгөө зөвтгөж, бусдад бурууг чихэж байгаа газар бололтой.
 
Үнээ нэмж даварсан газруудад зөвхөн мөнгөн дүнгээр торгууль тавина. Тэдэнд бол нэг өдрийн орлогын мөнгөөрөө торгуулиа төлөөд өнгөрнө. Гэвч ийнхүү даварч, ард иргэдийг шатахууны үнээрээ дарамталж байгаа газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад үйл ажиллагаа явуулахгүй болтол нь арга хэмжээ авчихаж чаддаггүй юмуу даа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-13 08:44:43
    Аймагт шатахууны үнийг 50 та буулгасан шүү
    202.126.89.202
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2018-08-31 01:15:22
    Dutuu shaxna xolishtpi.eedee s.n shalgaarai
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Т 2018-08-30 15:24:02
    Чөлөөт зах зээл үнээ чөлөөл
    59.153.87.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-29 00:32:57
    амруу нь доллар чихчихээр амаа хамхиж л таараа ш дээ оросын ШТС-үүдийг оруулаад наад даварсан гаагаануудыг чинь нам дарах ёстой даан ч төр засаг гэж байхгүй юм ...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүүий 2018-08-28 16:31:46
    Эн петровис арай давраад байна. Уг нь энэ том компанийг дампууруулах нь жолооч нараас хамаарна шдээ. Эхлээд бүгд үйлчлүүлэхгүй байвал. Шууд л доголдолд орно доо...
    66.181.161.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэргүйбаатар 2018-08-28 12:50:42
    шалгаад зөрчил илрүүлмэгц заадуул нь хахиул өгөөд амыг нь хамхидаг болохоор энд шудрага ёсны тухай яриад яах юм бэ
    66.181.187.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-28 10:53:45
    Нефтийн үйлдвэр ашиглалтанд орсноор асуудал өөрчлөгдөх байхаа
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-28 07:12:29
    ШӨХТГ ч хуцдаг нохой шиг л боллоо доо.
    66.181.182.72
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-08-28 06:00:10
    ene baiguullagiig tatan buulga hend heregtei zuil hiiw eh orondoo yu hiiw neeh ih tsalin awsan ulaan tsangia zuusen humuus
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-28 04:30:50
    өмнөх тавьсан 17 тэрбум төгрөийн торгуулиа нөхөн аваач. давраад байгааг дэлбэлж шаардлагаа мэдрүүлэе.
    150.129.141.136
    Мэдэгдсэн Хариулах