Казахстан Улсын Астана хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд "казах күрес" бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд манай улсаас нийтдээ найман тамирчин оролцсоноос гурав нь алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан байна. Тодруулбал, +100 кг жинд спортын олон улсын хэмжээний мастер Б.Серик, -100 кг жинд Г.Түвшинжаргал, 66 кг жинд Е.Басхүү нар тус тус аваргалжээ.
Мөн 55 кг жинд Б.Бөхчулуун, 90 кг жинд Б.Тэнгис нар мөнгөн медаль, 60кг жинд Л.Өнөболд, 73 кг жинд Б.Пүрэвдаваа, 82 кг жинд Э.Түмэннасан нар мүрэл медалийн болзол хангасан байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг зэрэг 11 орны 77 бөх найман жингийн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулжээ.

Б.Од