АЗИЙН НААДАМ: Ес дэх өдөр болсон тэмцээний ҮР ДҮН

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 9 дэх өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид Байт харваа, Бокс, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Гимнастикийн төрлүүдэд оролцлоо.
 


ОНЦЛОХ: Өнөөдөр Байт харвааны эрэгтэйчүүдийн багийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид анх удаа Азийн наадамд IV байр эзлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол улс 3 АЛТ 2 МӨНГӨ 5 ХҮРЭЛ, нийт 10 медальтайгаар жагсаалтын 18 дугаар байрт бичигдэж байна.

 


"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр Скай хайпермаркет ХХК – “E-Mart” болон СКАЙтэл компани ажиллаж байна.

Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш – 08.28, Жүдо – 08.29, Самбо – 08.30-ны өдрүүдэд эхлэнэ.
 

 

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:

 

БАЙТ ХАРВАА
 

Эрэгтэй багийн төрөл:
 

  • Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 0:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/
 

Холимог багийн төрөл:
 

  • Б.Урантунгалаг, Б.Отгонбаолд - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 2:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

 

Эрэгтэй багийн төрөл
 

-Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, М.Тэмүүлэн – Хэсгийн тоглолтод Хонгконгийн багтай оноолт таарч 0:3 оноогоор хожигдож, Йемений багийг 3:0 хожин хэсгийн IV байрт шалгарч, тэмцээнийг өндөрлүүлэв.
 

 

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Эмэгтэйчүүдийн 800м:
 

  • Ч.Шинэцэцэг – XV байр /2:15.91/
 

Эрэгтэй 800м:
 

  • А.Ахыт – XXII байр /1:53.89/
  • Г.Одхүү – XXIV байр /1:55.07/

 

УРАН САЙХНЫ ГИМНАСТИК

 
  • Х.Ундрам – 32.150 оноогоор финалд шалгарсан. /Маргааш 08.28-ны өдөр Монголын цагаар 11:00 цагт тэмцээн үргэлжилнэ/

 

БОКС

 

Эрэгтэйчүүдийн 49кг 1/16:
 

  • Х.Энхмандах – Энэтхэг улсын тамирчин Амит-д 0:5 оноогоор хожигдож хасагдсан.
 

Эрэгтэйчүүдийн 56кг 1/16:
 

  • Х.Энх-Амар – Энэтхэг улсын тамирчин Хуссам-ыг 3:2 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 17:15 цагт Узбэк улсын тамирчин Миразизбек-тай тоглоно/
 


 

Эрэгтэйчүүдийн 64кг 1/16:
 

  • Б.Чинзоригт – БНАСАУ-ын тамирчин Ри КонТаэ-д 0:5 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 18:45 цагт Энэтхэгийн тамирчин тамирчин Дхээраж-тай тоглоно/
 

Эрэгтэйчүүдийн 75 кг 1/16:
 

  • Д.Давааням – Узбек улсын тамирчин Мадримов-нд 0:5 оноогоор хожигдож, хасагдсан.
 

 


Эх сурвалж: МҮОХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-28 17:02:39
    Mongolchuud gj neg guzeegee unjuulsan uzliin tsarai zustei umnuud yavahiimaa neeree