Ц.Даваасүрэн: Яаманд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүнийг ажлаас чөлөөлнө
АТГ-аас өчигдөр гурван яамыг онцолж, удирдлагуудыг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, албан тушаалаа ашиглаж тендерээс мөнгө авсан, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилсон гэх мэдээллийг өгсөн юм.

Тэдний нэг нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй холбоотой мэдээлэл байв.

Тодруулбал, Эрчим хүчний салбарын долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан гэх мэдээлэл байсан юм.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан сайд Ц.Даваасүрэн өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрчим хүчний салбараас цалин авчихаад бизнес хийж болохгүй. Эрчим хүчний салбарт ажилладаг мөртлөө эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад ажил авсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. ЭХЯ-нд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүн байгаа. Би тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг хүргүүлсэн.

Миний төрөл, ах дүү нараас ийм ажил авсан байдаг юм бол би шууд ажлаа өгнө. Хүмүүс зориудаар гуйвуулаад байна.  АТГ-ын хэвлэлийн мэдээлэлд эрчим хүчний  салбарт гэснээс нэр дурдагдаагүй юм билээ. Би холбогдох хуулийн байгууллагад хандсан байгаа”  гэв.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-03 10:33:29
    ЗТХЯ-д бас нэг нөхөр эхнэрийн компаниа тендеот ялсан мэтээр материал бүрдүүлж ажил авсан байхын тэрийгээ бас шалгамаар юмааа
  • Уншигч 2018-08-28 09:54:16
    Баярлалаа. Зөв л ажиллаж байна. ашиг сонирхлын зөрчил гаргагч нар бол нийгмийн шударга ёсыг алаач нар шүү дээ.