Туул голын сав газарт тогтмол цэвэрлэгээ хийдэг болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өгөв.

Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм. Мөн Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100 хувь газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм. 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ.

мнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэггүй байсан бол одооноос байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Battulga  2018-09-12 08:55:53
    hog tarigsadiig l torgoh gol dagaj orohgui bolgoh ajliig l hiih heregtei
  •  2018-08-29 03:13:01
    хогоо хяахыг өгшүүлсэн ажил. татварын мөнгийг дэмий үрж дарга нарын хамсаатанг зүгээр хооллох арга саам.