“Нарны хороолол”-ынхон БСШУС-ын сайдад тулган шаардах бичиг гардуулав

Хичээлийн шинэ жилийн эхлэх байгаа энэ үед чамгүй олон асуудал тулгарч байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зүгээс тулгарч буй асуудлуудыг шийдэх бодлого, шийдвэр гаргасаар байгаа билээ. Олны анхаарлын төвд байгаа нэг томоохон асуудал бол “Хурд групп”-ийн барьсан нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль болоод байгаа юм. Уг сургуулийг барьж байгуулсан аж ахуйн нэгжийн зүгээс улсад хүлээлгэн өгөх үнэ өртгөөс үүдэлтэй маргаан үргэлжилсэн хэвээр. 

Өнөөдөр “Нарны хороолол”-д сүндэрлэсэн шинэ сургуулийн асуудлаар тус хорооллын оршин суугчдын төлөөлөл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдтай уулзаж, 2000 иргэний гарын үсэгтэй, есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлж, хүүхэд багачуудын сурах эрхийг хангах тухай тулган шаардах бичиг гардууллаа. 

Эцэг, эхийн төлөөлөл буюу оршин суугчлын зүгээс “Манай хороололд баригдсан сургууль нь чанар стандартын хувьд улсдаа тэргүүлэх хэмжээний, хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гарахгүй явна. Барилга байгууламжийн хувьд улсын хэмжээний сургуулиудаас өндөр дээд зэрэглэлтэй байгаа. Магадгүй улс хүлээн авчихвал тодорхой стандарттай, боловсролын өндөр чанарт хүрэх сургалттай сургууль болгох ч боломжтой юм билээ. Бидний зүгээс үр хүүхдийнхээ боловсролд анхаарсандаа тус сургуулийн асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэсэн тулган шаардах бичгийг танд хүргүүлж байна. Цаашид ямар нэгэн саадгүйгээр хичээллэх боломж бүрдүүлэх нь чухал” гэж хэлэв. 

Салбарын сайд Ц.Цогзолмаа “БСШУЯ энэ асуудлыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа. “Хурд групп”-ийнхэнтэй ч ярилцаж, анхны үнэ ханшийг нь бууруулахаар ярилцсан. Одоогийн байдлаар 17,8 тэрбум төгрөг болгосон ч үүнээс илүү бууруулах шаардлага үүссэн. Өнөөдөр аж ахуйн нэгжийнхэнтэй дахин уулзаж, ямар боломж байгаа талаар ярилцана. Мөн та бүхний тулган шаардах бичиг, хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нааштайгаар шийдүүлэх болно” гэдгээ илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар шинэхэн цогцолбор сургууль нь 1300 орчим хүүхэд бүртгээд байгаа аж. Харин цэцэрлэгийн хувьд бүртгэл эхлээгүй бөгөөд хүлээн авсны дараа хамрах тойргийн бяцхан хүүхдүүдийг саадгүйгээр элсүүлэн авах боломжтой юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • molom 2018-08-29 15:21:01
    1 surguuli avcg chadahgui ulsaa gej
  •  2018-08-29 14:16:24
    үнэгүй авсан ч болно. улсын эрх үүрэг байна. муу данхар чи битгүй эргүүтээд бай.
  • zochin 2018-08-29 02:48:04
    Huurhii nud n bultgunusun 1500 huuhed unuudur surguuli tsetserlegui bolh deer tulaad etseg ehchuud ni ch yahaa medehee boliod bn!!!! Huuhdiin buruu yu bnaa!!!...
  • oil 2018-08-29 01:09:03
    ene choijilsuren yamar shunaltai novsh bee 17 terbum bh daa yah bee ene mongoor 10 surguuli tsetserleg barina shdee tord zvgeer ogchihoor bayan hun biz dee
    • zochin 2018-08-29 03:26:06
      bitgii hudlaa shaa chi chaddag yum bol 17 terbumar 10 surguulia bairad ug bii hudaldaj avya
  • zochin 2018-08-28 14:33:57
    Ene Choijilsuren gishuun baga zereg haymdruulah heregtei shdee
  • Хөлсний этгээдүүд хохь нь.  2018-08-28 10:25:24
    Хэн тэднийг Нарны хороололд байр ав гэсмйн.Чойжоо зохион байгуулж шахаас хийж байна
    • Зочин 2018-08-28 16:53:38
      Хаха энэ Чойжоогийн PR-чин гайгүй бөгс долоодог гар байна даа. Дандаа ийм адилхан арга битгий хэрэглэл дээ илрээд байна, илрээд байна ...
  • зочин 2018-08-28 09:23:47
    Газар, барилгыг нь хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлээд л улсад шилжүүлээд аваач. Зах зээлийн дундаж ханшаар
  • зочин 2018-08-28 09:08:09
    Хичнээн тансаг байлаа гээд адилхан л арматур бетон орно. 3-4 дахин өсгөж зардаг ямар ханаж цаддаггүй бэрд вэ Муу дүрвэд Чойжилсүрэн
  • Бат 2018-08-28 09:06:53
    Хэдэн жилийн дараа өндөр үнэтэй сургууль авсан гээд л заргалдана шүү дээ
  • Чоожоо 2018-08-28 08:30:48
    Чоожоо тулган шаардах өгч засагт сургуулиа 17,8 тэрбумаар шахаж байгаам байна. 5 тэрбум хүрэхүү Чоожоо сайдаа.