Төрийн албан хаагчдын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлнэ

Төрийн албаны зөвлөлөөс яам, агентлагуудын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд шуурхай уулзалт зохион байгууллаа.

 


Зөвлөлийн дарга гишүүд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, зарчмын өөрчлөлтүүд,  хуулийг  хэрэгжүүлэх  бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил, шинээр болон шинэчлэн боловсруулж буй журмын талаар мэдээлэл хийж, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар тодорхой хугацаатай, эзэнтэй үүрэг чиглэл өглөө.

Төрийн албаны зөвлөлийн шуурхай уулзалтаас өгсөн үүрэг, Засгийн газрын тогтоолыг энэ өдөртөө багтаан яам, агентлагийн нийт албан хаагчдад танилцуулах,

Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэх,

Шинэ хуулийг шинэ үзэл баримтлал, шинэ ойлголт, шинэ хандлага, арга барилаар бодитой хэрэгжүүлэх, Төрийн албан хаагчдын зөвлөгөөн уулзалтыг зохион байгуулах, Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан хэрэгжүүлэхийг хатуу анхаарууллаа. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-28 11:51:19
    uuruu uursdiiguu shalgana gej yamar um baih ve dee test bugluulj tsaas tsag ursenl ajil bolno bizee
  • зочин 2018-08-28 09:38:22
    төрийн албаны зөвлөл өөрөө хуурамч шүү дээ
  • шударгыг хүсэгч 2018-08-28 09:22:51
    жинхэнэ хуурамчаар цаас бөглөдөг ажил даа.Хэрвээ чанартай хийвэл тэнцэх хүн олдохгүй.Дарга нар өөрсдийнхөө хүмүүсийг хайцаалдаг, журмаа сайжруул, ХЯНАЛТ ТАВЬ......