О.Мөнхбат: Оюутнууд намайг “тарган гахай”, “зайлаач” гэж доромжилсон
 Сурах эрхийн төлөө тэмцэж, сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцсэн оюутнуудынхаа өөдөөс “мал” гэж хэлж, дунд хуруу гаргасан багшид сургуулийн захиргаа буюу захирал нь ёсзүйн хариуцлага тооцохоор болсон.

Тэгвэл чухам тэр өдөр юу болсон талаар доктор, профессор багш О.Мөнхбат өөрөө олон нийтийн сүлжээнд тайлбар хийжээ.

Тэрбээр “Монголнууд овогтой Оролмаагийн Мөнхбат би 1991 оноос эдүгээ хүртэл 28 гаруй жил их сургууль хэмээх энэ их айлын гишүүн болж, багш, хүрээлэнгийн захирал, тэнхмийн эрхлэгч, проректороор ажиллаж, МУИС-ийн профессор цол хүртэж явснаа их хувь заяа гэж үздэг. Одоо ч мөн жирийн багшаа хийсээр явна.

Сүүлийн хэдэн өдөр нийгмийн болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр надтай холбоотой мэдээ тарж хамт олонд минь хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Чухам юу болов

2018 оны 8-р сарын 24-ний өдөр хэсэг нөхөд МУИС-ийн Оюутны холбоо гэсэн нэрийн дор оюутны сургалтын төлбөр нэмлээ хэмээн жагсаал зохион байгуулахтай таарч, ард нь тэднийг турхиран “Одоо яам руу оч, ар нь бат” зэргээр хэлэлцэхийг сонсоод дуугүй өнгөрч үл тэсэн учирлахад минь “тарган гахай”, “зайлаач” зэргээр доромжилж, биеийн хэлбэр галбирийг минь хуруу гараараа дүрслэн дооглоход бухимдаж, өөрийгөө, их сургуулиа өмгөөлөн хэдэн үг хэлсэндээ буруутан болж байна.

Багш хүн долоовор хуруугаар зангаж ярих нь элбэг байдгийн нэгэн адил зангасныг минь “дунд” хуруу болгон зарлаж байнаа. Гэхдээ би МУИС-ийн оюутан хүүхдүүдээ бус харин тэдний минь нэрийг барьж буй хэдхэн нөхдөд хатуу үг хэлсэн юм шүү.
 
О.Мөнхбат нь оюутнаа дорд үзэж доромжилдог нэгэн мөн үү

СиСи системээр, онлайн, нууц санал хураалтаар авдаг 2018 оны хаврын улирлын оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар (дээд оноо нь 3 оноо) О.Мөнхбатад “Орчин үеийн социологийн онол арга зүй” хичээлээр оюутнууд 2,82 оноо өгсөнөөс “Оюутны хүндэтгэн соёлтой харьцаж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх уур амьсгал бүрдүүлдэг” гэсэн шалгуураар 2,79 оноо, “Академик бичих ур чадвар” Ерөнхий суурийн хичээлээр нийт 2,68 оноо, үүнээс “хүндэтгэн соёлтой харьцдаг” шалгуураар 2,82 оноо өгсөн нь нэгийг хэлнэ буй за.

Олон ч оюутан минь одоо надад хандаж "Багшаа та эдний бичиж буй шиг хүн биш шүү таныгаа дэмжиж байна" гэж байгаа нь надад урам хайрлаж байна.

О.Мөнхбат нь оюутны төлбөрөөр таргалж буй “амьтан” мөн үү

МУИС-ийн эрдмийн хамт олны нэгэн адил тогтсон цалингаа авч өдрийн хоолоо гэрээсээ зөөдөг зуун зуун багш нарын нэгэн би.

Харин оюутныхаа сурах орчинг сайжруулах, их сургуулийн хомс төсөвт хувь нэмэр оруулах үүднээс 60 гаруй гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг МУИС-д авчирч, олон зуун оюутан суралцагсад, олон арван багш нарын эрдэм шинжилгээ, сургалтанд нэмэрлэж явлаа.

МУИС-ийн хэмжээнд 3 лаборатори, сургалтын 3 анги, нэг коридорыг эдгээр төслийн хүрээнд шинээр болон шинэчлэн байгуулсан.
 
Зөвхөн 2016-2018 онд БНСУ-ын Хансунг их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд ОУХНУС болон Эрдэнэт салбар сургуульд 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоноглогдсон хоёр “Кибер сургалтын лаборатори”-иудыг тус тус байгуулсан. 

АНУ-ын Колумбийн их сургуульд 2007-2010 онд зочин багш дадлагажигчаар ажиллаж байхдаа МУИС-д шинэ ном хандивлах аяныг тус сургуулийн багш нарын дунд зохион байгуулж, цугларсан 500 орчим шинэ сурах бичгийг АНУ-ын Нээлттэй Нийгэм Институтээс олгосон “хувь хүний хөгжил/Personnel development” тэтгэлгийн мөнгөөрөө DHL буухиа шуудангаар авчирч, тэнхим сургуульдаа хандивлаж байв.

О.Мөнхбат оюутны эрхийг зөрчигч үү?

Оюутны сонгох эрхийг бодит байдал дээр хангахад талаар 2013-2017 оны хооронд МУИС-ийн проректороор ажиллахдаа удирдлагын баг, эрдмийн хамт олонтойгоо хамтран багагүй зүйлийг санаачлан, тэргүүлж ажилласан. Хөтөлбөрийн шинэчлэл, Либерал арт боловсролын тогтолцоо зэргийг энд хэлье.
 
Мөн оюутны үйлчилгээг сайжруулах үүднээс анх удаа МУИС-д Оюутны алба байгуулж, 10 гаруй үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний стандарт боловсруулан батлуулж байлаа.

Оюутны холбоо, клубыг дэмжин ажиллахдаа оюутны холбоо, клубын нэгдсэн офис байгуулан 30 гаруй сая төгрөгний тавилга, техник хэрэгслээр хангасан бөгөөд тэднийг улс төржихөөс ангид, шоу үдэшлэг зохиож мөнгө оюутнаас хураадаг бус харин тэднийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг болгохыг хичээж ирсэн. Оюутны клуб холбоодыг мөнгөөр тэтгэх биш харин МУИС-ийн оюутнуудад хэрэгтэй зүйл хийдэг болгох үүднээс төслийн сонгон шалгаруулалтаар санхүүжилт авдаг тогтолцоонд шилжсэн юм.
 
Оюутны холбоо яагаад О.Мөнхбатад “дургүй” байна вэ?

МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны конгресс- нь ТББ статустай атлаа улсын бүртгэлээс хасагдсан, улс төрждөг ийм байгууллага явж ирсэнийг засах үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубын нэгдсэн журам батлуулахаар ажилласан. Энэ журмаар
• Оюутны холбооны тэргүүлэгчдийг нийт оюутан СиСи системээр шууд сонгодог байх,
• Нэр дэвшигч нь 3 болон түүнээс дээш голчтой байх,
• Оюутны клуб нь оюутны холбооноос хараат бус бие даасан байж өөрийн төлөөллийг Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх,
• Оюутны байрны зөвлөл нь зөвхөн оршин суугчдаас нийтийн хурлаар сонгогдож төлөөллөө Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх зэрэг шаардлагыг оруулсан.
• Оюутны цахим хуудастай, нийгмийн сүлжээний групп-д зөвхөн МУИС-ийн оюутан зөвхөн нэг аккаунтаар бүртгүүлдэг байх,
• Санхүүжилтийг цэгцэлж, бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг клубуудад суурь зардал олгодог болох, бусад аливаа санхүүжилтийг төслийн сонгон шалгаруулалтаар олгодог, санхүүгийн тайлан тооцоог зохих журмын дагуу хийдэг болох гэх мэт.

Энэ журмын төслийг хоёр ч удаагийн Оюутны чуулганаар хэлэлцүүлж дэмжлэг авсан боловч Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн гэсэн нөхөд эрс эсэргүүцсэн юм. Учир нь тэд сонгуулийг ангийн дарга нар гэдэг цөөн оюутны хүрээнд бохироор хийдэг уламжлалаа, ихэнхийн голч дүн нь 2-оос доогуур муу дунд сурдаг нөхөд байлаа.

Мөн тэд оюутны клуб, оюутны байрны зөвлөлийг өөрсдөө байгуулдаг хууль бус үйлдлээ хадгалахыг эрмэлздэг байв.

Мөн 2013 онд МУИС-ийн тэнхмийн эрхлэгч 30 мянган төгрөгний нэмэгдэл авдаг байхад энэ нөхөд 70 мянган төгрөг авдаг, оюутны үйлчилгээний төсвөөс ямар нэг шалгуур, хяналтгүй авдаг байсныг зогсоосон зэрэг нь зарим нөхдийн үзэн ядалтыг төрүүлсэн буй за.

Эцэст нь хэлэхэд

Оюутнаа дэмждэг хөгжихэд нь тусалдаг оюутны байгууллага байх ёстой бид дэмжих ёстой. Харин улс төржиж бусдын хатгалгаар жагсаал цуглаан зохион байгуулж, их сургуулийн нэр хүндэд үндэслэлгүй халдан, бусдыг гутаан доромжилдог, өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлж, сонгодог, олонхио төлөөлж чаддаггүй ийм “бөөгнөрөл” байх ёсгүй гэж боддог. Түүнчлэн сургалтын үйл ажиллагаанд үндэслэлгүй оролцож, хөндлөнгөөс удирдахыг оролдохыг хэзээд эсэргүүцэж түүнийхээ төлөө тэмцэнэ.

Сайд дарга нараас мөн О.Мөнхбатыг шийтгэ гэсэн үүрэг өгсөн гэж байна билээ.

Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан цайруулдаг гэж ээж минь хэлдэгсэн

МУИС-ийн Профессор О.Мөнхбат” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-31 15:49:34
    Багш санаа зоволтгүй тэд чинь оюутан биш. Оюутанд тийм зав байдаггүй юм
    150.129.143.173
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-31 04:19:50
    НААД ГЭДЭС ГҮЗЭЭ ЧИНЬ ХЭЦҮҮДЭЖ ЭЭ. ГЭРЭЭСЭЭ ХООЛ АВЧИРЧ ИДДЭГ ХҮН ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ ТАРГАЛАХГҮЙ. ӨДӨРТ ХҮНИЙ МӨНГӨӨР, ЭСВЭЛ ХУЛГАЙН ҮНЭГҮЙ ХООЛ ИДДЭГ ХҮН Л ИНГЭНЭ.
    66.181.160.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Monhbat pisdaaaa min 2018-08-30 19:11:45
    ugsa neg pivonii guzeetei bayn tsraitai pzda
    202.179.26.85
    Мэдэгдсэн Хариулах
  • гахай 2018-08-30 13:29:44
    гахай л бна
    103.10.22.57
    Мэдэгдсэн Хариулах
  • hiha 2018-08-30 07:41:42
    yg dund huruu gargah uyd ni hajuud ni baij taarsan hunii huvid helehed -uguide tanig tuhain uyd targan turanhai gj hen ch heleegui bsn
    202.179.27.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Халиун 2018-08-30 03:32:13
    Угаасаа л ийм бүдүүлэг муухай хүн болохоор ийм юм хийж байгаа юм. даравч далдайна булавч бултайна гэгч л болж дээ.
    64.119.18.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-30 01:47:52
    багшийг буруутгах зүйл алга, оюутнууд эх эцгээрээ мөнгө төлүүлчээд шоудаж явдаг . энэ цэвэр зохион байгуулалттай асуудал, инфляц дагаад төлбөр нэмэгдэнэ
    202.179.27.10
    Мэдэгдсэн Хариулах
    • oyutn 2018-08-30 05:26:48
      ene hun hudlaa yrij bn ene huniig yvj u gurj bhd tgjyrij bsn hun negch baigaagui harin ene hun dund hurui gargasan n unen harsan olon oyutan baigaaa
      64.119.24.39
      Мэдэгдсэн Хариулах
  • Oyutan  2018-08-29 23:56:05
    Yr ni bol tulburuu bagasgay geheer yun uduun hatgalga bhawdee. Teglee ch yunii chin doloowor huruu dund huruu l gargsn bsn. Ter sisigiin unelfer chin ugasa hudl...
    66.181.185.200
    Мэдэгдсэн Хариулах
  • oyutan 2018-08-29 09:25:58
    yalt ch ugui GAXAI NI GAXAI yumaa kk
    202.21.100.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-08-29 07:51:26
    оюутан хүн эрдэмтэн багш нараас ихийг мэдэж сурахын тулд ёстой нойр хоолгүй ажиллах хэрэгтэй биз дээ тийм мэдлдэгтэй чадвартай хүмүүс л МУ-ыг хөгжүүлнэ байх шүү...
    66.181.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН Л ХЭЛЖ ДЭЭ ... 2018-08-29 07:21:38
    ТАРГАН Л ГАХАЙ БАЙНА ШД....
    202.179.24.181
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-08-29 07:53:40
      бүдүүлэг новш. юм мэддэгүй гахай баНА ДА ЧИ
      66.181.160.18
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-29 04:10:18
    zaluu min turchihaach , iim saikhan zaluu baij ingetlee targaldag chin buruu
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-29 03:51:32
    зүв зүгээр яваа хүнийг тэгэж хэлэхгүй л болов уу. Бичлэг дээрээс харахад дээрэнгүй соёлгүй л хүн харагдсан даа
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2018-08-29 07:55:06
      энэ хүнд ямар буруу байгаа юм. чи тийм л соёлтой юм бол тэр оюутнуудад зөв бурууг хэлээч
      66.181.160.18
      Мэдэгдсэн Хариулах
  • байна 2018-08-29 02:58:46
    Сургалтын төлбөр нэхлээ гэж жагсаал хийх нь юу нь буруу улстөржилт байна?Эргүү юм яаж багшилдаг байна аа
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • mmmm 2018-08-29 01:24:38
    tegj helsen barimtaa haruul bagsh hun bj ymr geechin ulger duiralla uzuuled bga hun be . oyutnudasa iluudj setgeh uhaan alga . zahialga2
    66.181.161.73
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-28 17:41:27
    tulburtei bichleg bishee, bagah nartaa handaj dotooddoo bichsen zuiliig neg bagsh maani uuriin huudas deeree copy hiij postloson. teriig n olloo shuud huulsan b...
    66.181.180.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүүгий 2018-08-28 16:18:54
    Зүгээр л оюутан нэртэй нөхдүүдийг ялгаж салгах цаг болсон. Дээр нь оюутны холбоо гэж амбиц хөөсөн хоосон толгойтнуудаас салах цаг аль хэдийн болсоон
    66.181.161.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Punisher 2018-08-28 14:37:40
    hudalch sda
    64.119.17.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Рө 2018-08-28 13:44:44
    Төлбөртэй ярилцлага гэж энэ дээ
    123.100.147.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Sty 2018-08-28 13:33:35
    Ichihgui hudlaa yarih um.hiisen uildliin chin bichleg baigaadh dee.bagshiin ner toriig buu gutaa .ichdeggui m baih daa.ur huuhed hani ijil aav eejiinhee neriig ...
    103.229.123.39
    Мэдэгдсэн Хариулах
  • num 2018-08-28 12:59:27
    ter sudalgaag chin unshilguigeer bogldiiishde harhiim bol tsag ursen uneheer butku sudalgaa
    66.181.160.53
    Мэдэгдсэн Хариулах
  • job 2018-08-28 12:54:03
    shunaliin microb Munkhbat
    202.21.106.121
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-08-28 12:51:42
    UG N SAIHAN MYRAALJ ,TOHI SUUJ YVAA L ER BNA.UGEE HOISHDOO TCENEJ BNA BIZDEE. OYUTNUUD UG N IH HOLIIG HARDAG ALIVAA ULSIIN IREEDUI GEJ BI BOD...
    106.68.6.133
    Мэдэгдсэн Хариулах
  • asd 2018-08-28 11:34:51
    bagshaa oyutnuud tenegeer uldii gj bn bitii tulburuu nem
    66.181.167.191
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-28 11:16:14
    tegeed turaach
    150.129.142.179
    Мэдэгдсэн Хариулах
  • шууданч 2018-08-28 10:53:25
    Дунд хуруунаас бусад нь зөв шүү, Мөнхбат аа. Үнэхээр юугаа ч мэдэхгүй жулдрайнууд таны эхэлж доромжилсон бол дунд хуруу ч бас буруутгах аргагүй ээ хөө...
    202.131.7.74
    Мэдэгдсэн Хариулах
    • num 2018-08-29 02:29:35
      bidend helsen ug uildluud ni bichigdsen bichleg bgaa ene hunii yarij bga shig gahai gh met doromjilson zuil bgaagu ingej hudal yarimaargu bshuu
      66.181.161.77
      Мэдэгдсэн Хариулах
  • Гахай 2018-08-28 10:47:43
    Гахай гэж хэлүүлсэн бол хүртэх ёстойгоо л хүртэж дээ
    202.9.40.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen l helsen bnashde 2018-08-28 10:47:19
    targan huniig targan gj helneshde
    202.179.31.124
    Мэдэгдсэн Хариулах
  • doloovor huruu 2018-08-28 10:32:55
    Za tend ter odor baisan hunii huvid helehed 5metriin tsaanaas harsan bi buruu haraaguie dund huruu monoosoo mon. tatgan hunii gar tom bolohoor buur ilerhii tod ...
    64.119.18.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-28 10:14:24
    их дээд сургуулийн багш нар ер нь дээрэнгүй, мөнгө, өнгө харж харьцдаг болчихдог юм шиг, энэ нөхөр ч мөн тэрийг тойрч гараагүй л байхгүй юу
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-28 10:03:17
    О.Сайхан хөлсний бичээч больж үз.Энэ улс оронд тайван амьдрах арга алга яах вэ МОНГОЛЧУУДАА
    103.9.90.131
    Мэдэгдсэн Хариулах
  • mjhn 2018-08-28 10:00:33
    davarsan ouytanuudiig bugdiig ni surguuliasaa hooh heregtei surj medehiin toloo yabj bh humuus uls torchdiin gar hol bolj bolohgui odoo l tedniig darahgui bol
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2018-08-28 09:50:26
    Сайн байна уу? Мундаг байна уу? ахмад хүний хувьд, багшийн хувьд, өнөөгийн нийгмийн үзэгдлийг мэдэрч харьцах л хэрэгтэй. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шиг болж.
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-28 09:41:35
    Iluudel jingeesee l salchihaaj dee .tegvel hyryy garaa uzuulehee bolichih baih.
    66.181.182.72
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Narantuya  2018-08-28 09:19:57
    Munkhbat bagshiig olon jliniin umnuus medne. Zuv zugeer oyutnuudiig shuud doromjlood orohoor tiim yis zuitei bagsh bish gedgiig ch medne. Alivaa asuudliig
    203.91.115.248
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Narantuya  2018-08-28 09:19:57
    Munkhbat bagshiig olon jliniin umnuus medne. Zuv zugeer oyutnuudiig shuud doromjlood orohoor tiim yis zuitei bagsh bish gedgiig ch medne. Alivaa asuudliig
    203.91.115.248
    Мэдэгдсэн Хариулах
    • Kh 2018-08-28 15:54:34
      Dund huruu l baisan daa, bichleg baihgui bol doromjlood l guriigeed l ungurnu duu
      139.5.217.88
      Мэдэгдсэн Хариулах