Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгажээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан.

Гэвч нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан зарим авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд амралтын өдрүүдээр зогсоолоо хааж, байнгын үйл ажиллагаа явуулахгуй тохиолдлууд гарч байгааг иргэд НЗДТГ-т мэдээлэх болжээ. Дээрх үүссэн нөхцөл байдлыг хотын дарга анхааралдаа авч зарим төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, тэдгээрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал Сүхбаатарын талбайн урд талд авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг “Ю Би Констракшн” ХХК-ийн ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, зогсоолын үйл ажиллагааг 7 хоног тасралтгүй явуулах, ажлын өдрүүдэд өглөө 07.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж байхаар захирамж гаргалаа. Уг зогсоол нь хотын төвд байрлах хамгийн том буюу 200 авто машины багтаамжтай зогсоол хэдий ч амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа зогсоож, машин зогсоолдоо оруулахгүй, иргэдийг бухимдуулах болсон учир хотын дарга дээрх захирамжийг гаргаж, иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна.

Цаашид төр –хувийн хэвшлийн түншлэлээр стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн авто зогсоолын тоог нэмэгдүүлж, байнгын үйл ажиллагаатай байх журмыг хэвшүүлж ажиллана гэдгээ хотын дарга мэдэгдэв.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.