АЗИЙН НААДАМ: Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангав

"Жакарта-Палембанг-2018" Азийн наадмын 10 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр/08.28/ Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг 5х5 эмэгтэйчүүдийн баг, Кураш, Уран сайхны гимнастик, Бокс, Софт теннисний тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцов.

 

 


 

ОНЦЛОХ – Боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 харьцаагаар хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт эхэлнэ.

 

САГСАН БӨМБӨГ 5Х5

 

 
  • Монгол 51 – 80 Тайланд
 

Эмэгтэйчүүдийн V-VIII байрны төлөөх эхний тоглолтод манай тамирчин Тайландын багтай толож 51:80 онооны харьцаатай хожигдов. Дараагийн тоглолт 08.30-ны өдрийн Монголын цагаар 09:00 цагт тоглоно.

 

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Эрэгтэйчүүдийн 200м хэсгийн гүйлт:

 

  • Э.Төртогтох -  XXVI байр/ 23.07 – Хувийн дээд амжилт/

 

ВОЛЕЙБОЛ

 

 
  • Монгол 1:3 Непал
 

Эрэгтэйчүүдийн XIII – XVIII байрны төлөөх тоглолтод манай баг тамирчид Непалын багтай таарч 1:3 харьцаагаар хожигдов.

 

КУРАШ

 


Өнөөдөр Кураш бөхийн эрэгтэйчүүдийн -66кг, +90кг, эмэгтэйчүүдийн -52кг-ийн барилдаан явагдаж А.Батсуурь, Ж.Баасандаш, Х.Цогтгэрэл, Б.Тэмүүлэн, Э.Нүрзэдмаа, Э.Гэрэлмаа нар оролцож тэмцээнээ өндөрлүүлэв.

 

УРАН САЙХНЫ ГИМНАСТИК

 


 

Ганцаарчилсан төрөл финал:
 

  • Х.Ундрам - XX байр /42.650 оноо/

 

БОКС

 


Эрэгтэйчүүдийн 52кг Хүрэл медалийн төлөөх тоглолт:
 

  • Г.Ган-Эрдэнэ Тайландийн тамирчин Тонгдээ-д 2:3 харьцаагаар хожигдов.
 

Эрэгтэйчүүдийн 60кг  Хүрэл медалийн төлөөх тоглолт:

 

  • Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 –оор хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ.
 

Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт БНХАУ-ын тамирчин Шан Жүн-тэй тоглоно.

 

СОФТ ТЕННИС

 


Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
 

  • Б.Энхжин - Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Индонезийн тамирчин Прима-д 1:4 хартцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
  • Э.Тэлмэн - Филиппиний тамирчин Дамиан –д 3:4 харьцаагаар хожигдож, БНСУ-ын тамирчин Ким ДонгХон-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

 

  • Б.Норовсүрэн – БНХАУ-ын Юу ЮуанИ-д 0:4 харьцаагаар хожигдож, Энэтхэгийн тамирчин Мэхра-г 4:2 харьцаагаар хожиж, Лаосын тамирчин Алияа-г 4:0 харьцаагаар хожиж хэсгийн тоглолтоос хасагдсан
  • Б.Чинмөрөн – Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Пиллипиний тамирчин Катиндиг-д 0:4 харьцаагаар хожигдож, Тайландын тамирчин Дарэс-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.

Холимог багийн төрөл 08.29-ний өдөр, эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн багийн төрөл 08.31-ний өдөр зохиогдоно.
 



Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.