Шигшээ багийн тамирчны шалгаруулалт зарлалаа

Монголын чөлөөт бөхийн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвшигч нь 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн эсвэл "Будапешт-2018" ДАШТ-ний сорил тэмцээний шигшээ барилдаанд шалгаран үлдсэн тамирчин байх ёстой аж.

Шигшээ багийн тамирчинд нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- 2 хувь цээж зураг;
- Төрийн албан хаагчийн анкет /татаж авах/;
- Үндэсний шигшээ багт орох тухай өргөдөл;
- Тухайн тамирчны харъяалагддаг байгууллагын хүсэлт.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх тамирчны материалыг энэ сарын 28-наас ирэх сарын 20-ныг дуустал Монголын чөлөөт бөхийн холбоонд хүлээн авах юм байна.

Б.ОД
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • п 2018-08-30 00:51:48
    журмаараа шууд сонгон шалгаруулцан л юм байна ш дээ. холбооны малнуудаа.
  • зочин 2018-08-29 10:28:19
    юуг нь сонгон шалгаруулдаг юм, дасгалжуулагчид нь л ярьж байгаад арай гайгүй гэсэн хэдээ шигшээд авна биз тэгээд ч сөнөж байгаа чөлөөт одоо хэнд ч сонин биш
  • зочин 2018-08-29 08:06:12
    энэ жил түрүүлсэн гэх махан бөмбөг шигшээд орж тив дэлхийд өөрийгөө таниулахгүй юм болов уу.