Оюутнууд сургуулийн удирдлагуудтайгаа биш МҮИС-тай тэмцмээр байгаа юм даа
Монголын топ буюу номер нэг гэх Монгол Улсын их сургуулийн оюутнууд сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийллээ.

Тэд сурах эрхийнхээ төлөө тэмцэх нь зөв. Гэхдээ оюутны холбоо нэрийн ард удирдлагуудаа элдвээр доромжилж, дарамтлах нь хэр зөв юм бол. Одоохондоо төлбөр нэмэгдээгүй төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаараа дотооддоо ярьж байгаа асуудлыг “том” болгож тогоон доторх асуудлаа гадагш гаргах нь зөв байсан уу.

Тэмцэж жагсаж, эсэргүүцэж болно. Гэхдээ зөв зүйлийнхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Монголын брэнд их сургуульд суралцаж байгаа оюутнууд мөн.   
 
Тэд сургуулийнх нь нэрийг олон улсад ашиглаж байгаа Монголын үндэсний их сургуулийн удирдлагуудтай тэмцэх хэрэгтэй. Нэршил, нэрийг нь солиулах ёстой юм бишүү.  Сургалтын төлбөр нэмлээ гэж тэмцэхийн оронд МУИС-ийнхаа нэр хүнд, эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцээчээ.
 
Иргэд болон элсэгчид МҮИС, МУИС хоёрыг их андуурдаг. Олон улсад ч Монгол Улс ийм хоёр их сургуультай юм шиг ойлгогддог юм билээ. Нэг талаар ичгэвэтэр ч нөгөө талаар доог тохуу болж байгаа нь харамсалтай.

Өдгөө 70 гаруй жилийн түүхтэй, олон “дүү” улсын сургуультай топ сургуулийнхаа нэр хүндийг, дархлагдсан дархлаатай нь хамт авч үлдэхэд оюутнуудын оролцоо бас баймаар санагддаг.

Нээрээ л МҮИС гэж товчилсон нэрийг нь харсан иргэд тэрхэн зуурын төөрөгдөлд орж, андуурдаг. Нийслэлийн иргэд андуураад байхад хөдөөнийхөн андуурах нь аргагүй шүү дээ.

Ү, У хоёр үсийг анзаардаггүй, ялгадаггүй юмуу гэж боддог байх. Гэвч олон улсын байгууллагад ч энэ хоёр сургуулийн нэр томъёо андуурагдаад байгаад салбарын сайдаас өгсүүлээд сургуулийн удирдлагууд эмзэглэдэг.  

Гэтэл сайн нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр Монголын Үндэсний их сургууль МУИС-ийн нэрийн далбаан дор нэр, карьераа өсгөж яваа нь үнэн шүү дээ.
 
Одоо хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед нэрний товчлолоос болж МУИС-т бүртгүүлэх гэж байсан хүүхэд МҮИС-т бүртгүүлсэн тохиолдол цөөнгүй гарч байв. Ингэж төөрөгдөлд оруулж байгаа юм. Нэршил буюу товчилсон нэрээс болж шинээр оюутан болж байгаа хүүхдийн хувь заяа, сонголтоор тоглож болохгүй ээ.
 
Мөн нэрний товчлол нь МУИС-тай андуурагдахын зэрэгцээ бас зориудаар буруу ташаа мэдээлэл түгээж, элсэгчдийг төөрүүлдэг тул зарим иргэд хүүхдээ МУИС-д орууллаа гэсэн чинь хувийн нэг сургууль болж таарлаа гэдэг.

“Бид хүүхдээ тэнд сургахгүй МУИС-д сургахыг хүсч байна” гэх өргөдөл хүсэлт гаргадаг байна.
 
Ер нь хууль журмынхаа үүднээс ч, академик ёсзүйн хувьд ч, хариуцлагатай байх зарчмын үүднээс ч тэр ийм байдал байж болохгүй.
 
Алдартай брэндийг хуурамчаар үйлдэхдээ жишээ нь Sharp гэдгийг нэг үсгийн байр солиод Shapr  гэж анхаарал болгоомжгүй хүнийг мэхэлдэг шиг увайгүй загнаж болохгүй биз дээ.

МУИС-д хаягласан гадны захиа замдаа төөрч, МҮИС гэдэг сургууль руу явчаад 14 хоногийн дараа МУИС дээр ирж байсан тохиолдол бий.  

Тэгээд ч Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог гэдгийг учир мэдэх хүмүүс олон жил ярьж байгаа ч ямар үр дүнд хүрсэнгүй өдий хүрчээ. Хуулийн байгууллагаар явсан ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Монголын үндэсний их сургууль орон нутагт элсэлтийн шалгалтын үеэр эцэг эхчүүд, хүүхдүүдийг төөрөлдүүлж гадаа нь бүртгэл хийгээд л элсүүлсэн байдаг. Үүнийг нь мэргэжлийн залилан гэж тайлбарладаг. Энэ талаар МУИС-ийн багш, ажилчид салбарынхаа сайдад гомдол мэдүүлдэг. Энэ сургуулийн хаяг, нэршлийн асуудлыг ч цэгцлэхийг хүссэн юм.
 
Тиймээс нийт эцэг эхчүүд, оюутан сурагчдаа МУИС бол Монголын Улсын их сургууль гэсэн, үндэсний тэргүүлэх их сургууль гэдгийг санаж анхааралтай хандахыг хүсье.

МҮИС-ийн нэршлийн асуудал 2013 онд сөхөгдөж, их яригдаж байсан. Тухайн үед  ШӨХТГ-аас Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардаж байсан. Тодруулбал, Монгол Улсын их сургууль гэсэн ижил төстэй нэрийг бусад хуулийн этгээд буюу Монголын үндэсний их сургууль улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байсан нь тогтоогдсон.

Монгол Улсын их сургууль нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал дээрх сургууль хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн нэрийг ашигладаг байсан нь тодорхой болжээ. 

Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл солисонгүй. Үе үеийн салбарын сайдуудад ч буруу байдаг байхыг үгүйсгэхгүй юм.

Хувийн их дээд сургуульд Үндэсний гэх тодотгол ахадна. Улсад үндэсний гэх сургууль ганц байхад л хангалттай.
Монголын үндэсний их сургууль гэх “том” сургууль байж сургалтын чанар тэг гэдгийг тэнд суралцаж төгссөн оюутнууд хэлдэг юм билээ. Тийм байж энэ сургуульд сургахгүй мэргэжил гэж алга.
 
Бүх төрлийн мэргэжлийг эзэмшүүлж байна. Гэвч амьдрал дээр ажлын байр дээр гараад төгсөгчид гологдож байна.

Дөрвөн жил эцэг эхийнхээ мөнгийг үрэн таран хийж сурчихаад, ямар мэдлэггүй чадваргүй төгсөөд, ажлын байран дээр гологдоно гэдэг үнэхээр харамсалтай. Дөрвөн жил юу сурсан байх уу.
 
Эндээс их, дээд сургуулийн сургалтын чанар ямар байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс иргэд дээд сургуулиудын чанарыг сайжруулж, тоог нь цөөлөх ёстой гэдэг.
 
Үнэхээр чанаргүй, элсэгчид цөөхөн байдаг сургуулиудыг цөөлөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр магадлан итгэмжлэлийн чанараа сайжруулах хэрэгтэй. Гэвч олон жил явж ирсэн хувийн сургуулийн үүд хаалгыг салбарын сайд нь хаачихаж болдоггүй юмаа гэж эсэргүүцдэг юм билээ. Тэгвэл магадлалын чанараа сайжруул, оюутнуудаа сайн сургаж, мэргэжилтэй боловсролтой нэгэн болгоход анхаарал л даа. Сургалт чухал юм шүү.  



О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюутны төлбөр төлж хэрэггүй хавтас авагч 2018-09-02 02:24:23
    МҮИС нэртэй энэ сургууль Өөрийн гэсэн хангалттай багш гараа бэлдээгүй байж бүх мэргэжлээр элсэлт авдаг. Сургалт муу 0 байж Хүний их эмч бэлдэж б.на
  • enkhee 2018-08-30 11:03:10
    тйм штээ би хүртэл бүр андуураад, МУИС гэж ойлгоод баларсан
  • хаха 2018-08-30 08:06:04
    бүхэл бүтэн их сургуульд орох гэж байж бүтэн нэрийг нь ч мэдэхгүй орно гэж юу байхав. Хэтрүүлэг шиг л санагдлаа.
  • g 2018-08-29 16:42:26
    2 ondoo gudamjind baidag gazar gadnaas irsen zahia tuurluu ch geh shig...bas ondoo ondoo duureg gej bgaa xa xa
    • хм 2018-09-02 08:52:29
      наад сургууль чинь МУИС-ийн англи нэрийг яг адилханаар ашиглаж байгаа гэсэн
  • б 2018-08-29 14:53:35
    зайлаа заавал муис-д сурах нь алба уу
  • Оооо 2018-08-29 13:30:25
    Чанар биш тооны ардаас явдаг сургууль даа
  • Зочин 2018-08-29 12:47:26
    Хувийн сургууль хичээлийн байр оюутны байр бариад гадаадаас багш ажиллуулаад хөгжөөд сайжраад л,улсын сургуулиуд муудаад л багш оюутнуудаа алдаад л
  • зочин 2018-08-29 08:03:51
    Манайхан их дээд төгслөө гээд хөгжсөн юмгүй,улсаараа дампуурчихаад,авилгал уруу ханарчихаад байхад юуны дээд боловсрол бэ.
  • хотын иргэн 2018-08-29 07:25:50
    Энхээгийн зөв, санал нэг байна. МҮИС мэдээлэл, сурталчилгааг маш их хийдэг, хөрөнгө хаядаг сургууль даа. энэ зургийг л харахгүй юу, барьж дуусаагүй байхад л хая...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2018-08-29 06:43:08
    Наад сургуулийн чинь нэршлийг өгсөн зөвшөөрсөн улсын бүртгэлийн газартайгаа сургууль удирдаж байгаа хүмүүс нь тэмцээч.Худлаа хүүхдүүд турхираад ккк
  • Зочин 2018-08-29 05:57:01
    Наад сургуулиа хаахгүй бол түмний хүүхэд хохироод дууслаа
  • Дорж 2018-08-29 05:56:52
    МУИС, ШУТИС мэтийн улсын сургуулиуд энэ сургуулийн бараа сүрэнд дарагдаад арчигдаж байна. Багш нартаа оюутан олж ирэх даалгавар өгдөг болсон гэсэн.
  • уншигч 2018-08-29 04:27:43
    ямар юмных нь топ сургууль вэ. манайхан хэтэрхий ухамсар дорой бна даа. дээд сургуульд орж л байвал гээд бодоцгоодог яагаад ийм хариуцлагагуй юм бэ дээ
  •  2018-08-29 02:57:24
    мөнгөөр л элсүүлж мөнгө хулуун авч хуурдаг сургууль: бүх сургуулийг нэгтгэсэн хувийн хулхи сургууль::
  • Баяр 2018-08-29 02:32:00
    Сая элсэлтээр олон хүүхэд андуурч мүис.г сонгосон шүү. Яг залилан хийсэнтэй адил үйлдэл гэж харж блаа
  • bat1 2018-08-29 02:09:28
    yaanaa tiimuu? Delhiin TOP surguuliudiin neg geedl huuhdiig min elsuulsiishde!!