АЗИЙН НААДАМ: М.Уранцэцэг, Г.Ганцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана
Азийн XYIII спортийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Г.Ганцэцэг нар барилдсанаас хоёр нь хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн  48 кг-д М.Уранцэцэг хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жеонг Бокиеонд ялагдсанаар хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Жон Юү Сантай хүч үзэхээр боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ганцэцэг БНСУ-ын Пак Дасолд ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайландын жүдоч Варасиха Качакорнтой барилдахаар болов.

Медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-29 10:30:25
    жүдо нэг хэсэг гайгүй байсан, одоо бол зүгээр л шалны алчуурууд болсон байна даа
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах