Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайг далд эдийн засаг руу оруулахаар болчихлоо

Засгийн газраас уул уурхайн салбарт хийж буй ажил болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Танай намын бүлэг уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад эрс шүүмжлэлтэй хандаж байна. Яг юуг буруу гэж  үзэж  байна вэ?

-Намрын чуулганы өмнө эдийн засгийн хям­ралаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг хэлэл­цүүлсэн.

Гэтэл эдийн засгийн хямралыг да­ван туулах тухай биш харин уул уурхайн баялаг тэр дундаа алтаа яаж авах тухай хоорондоо холбоотой таван багц хуулийг оруулж ирсэн. Үүнээс алтны роялти татвар 10 хувь байсныг 2.5 болгосон. Ингэснээр улсын төсөв 60 тэрбумаар тасарсан байна. Урт нэртэй хууль буюу гол мөрний сав дагуу газрын эхийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг одоо оруулж ирлээ. Мөн эдийн зас­гийг эрчимжүүлэх нэрийн дор Ашигт малт­малын тухай хуулийг яаж өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн лиценз олгох тухай асуудал явж байгаа юм. Эдийн засгийн нэртэй боловч цаанаа бүгд ашигт малтмалтай холбоотой тэр дундаа уул уурхайгаа ил задгай болгоё, эргээд газар дэлхийгээ ухъя, алт руугаа оръё гэсэн хуулийн төслүүд байгаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­­­­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг түүхий бол­сон гэж олон хүн шүүм­жилж байгаа. Тухайл­бал ямар заалтууд нь учир дутагдалтай байна вэ?

-Монгол орны нийт газар нутгийн 30 хувь нь хөндөгдсөн бусад хэсэг нь хөндөгдөөгүй байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай хилийн зурвас газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай заалтыг оруулж ирсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хатансуудал, Талынтэлтэс зэрэг алтны нөөцтэй орд газрууд байгаа. Үүнээс гадна хэд хэдэн газрууд бий. Тиймээс хилийн зурваст зөв­шөөрлийг олгох тухай хуулийн төсөл байгаа нь аюултай. Өмнө нь амласан амлалт, зорилтоосоо ухар­­сан улс төрчид, ийм байдлаар хууль эрх зүйн зохицуулалт оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Гур­ван жилийн хугацаанд хай­гуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу. Энэ нь магадгүй уул уурхайн салбарыг далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай.

-Энэ хуулийг даган хайгуулын лицензийн асуудал гарч байгаа. Үүнд ч бас шүүмжлэлтэй хандаж байна уу?

- Энэ хуулийн төсөлд эхний гурван жил хай­гуулын лицензийг хэн нэгэнд хэсэгчлэн болон бү­хэлд нь зарахгүй. Гу­рав дахь жилийн төгс­гөлөөс 10 хувь, зур­гаа дахь жилдээ 20 хувийг бу­цаан өгөх тухай заалт ор­сон. Энэ нь мөн зөр­­чилтэй байгаа юм. Гур­ван жилийн хугацаанд хай­гуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу. Энэ нь магадгүй уул уурхайн салбарыг далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай.

Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • he he he  2014-05-30 07:54:47
    baterdene yamarch matematik medehgui nohoroo harin hun gutgehdee avyasatai yum shig yarij bga ym aa medehgui yu helej bga hyanaj chadahgui nohor eronhiilogch bolosn bol delhiid builaigaa chireh baisan shuu tamnee
    202.131.233.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ICHIG ICHIG 2014-05-30 07:52:17
    ENE BAATERDENE EE GEJ NEG IIM NOHOR YUM DAA YU CH GEJ HELEH VE DEE OROVDMOOR HARGDAJ BSAN SHUU HADAGAMJ ZEELIIN HORSHONOOS MONGO AVSAN GEJ UNEN YUM SHIGEE BAS URT NERTEIG SNAACHILSAN GEED UG NI ALTAN GEREL GISHUUND SANAL TAVIHAD HULEEJ AVAAGUI YUM BI
    202.131.233.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2014-05-26 07:52:30
    АЙМШИГТАЙ ПОПУЛИСТ
    202.21.113.66
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2014-05-22 05:15:22
    MUIS iin mastert surch bhdaa hamgiin sain humuujiltei surahgej temuuldeg oyutan bsan gej bagsh nar mun oyutnuud ni yaridag yum bilee unen yum bichihed yadag yum bol oo ingej bicheed bga humuus uursduu yamar surguuli tugsdug yum bol mongoliin bolovsrol tii
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2014-05-20 03:24:43
    Цагдаагийн хурандаа аврага бөх. Нэг удаач жижүүрт гараагүй байж байгаад ХУРАНДАА болсон хүндээ. Бас их сургуульд сурсан гэх боловч нэг ч цагийн хичээлд суулгүйгээр диплом өвөртөлсөн аврага. Үнэнхээр цагийг эзэлсэн их аврага. Бусадыг нь бол нэр нүүрээрээ о
    180.235.184.209
    Мэдэгдсэн Хариулах
  • МӨНХБАЯР 2014-05-16 12:35:09
    ТОЛГОЙГОО САЙН АЖИЛУУЛ БӨХӨӨ ЮУН ГАЗАР НУТГИЙН 30% ТЭГВЭЛ УЛААНБААТАРААС ДОРНОД СҮХБААТАР ХЭНТИЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТЭЙ ТЭНЦЭХ ГАЗАР ШҮҮ ДЭЭ САЙХАН ТЭНЭГТЭЖ БАЙНАА 3% Л ШҮҮ ДЭЭ ЭРХЭМ БӨХӨӨӨӨӨӨӨӨӨ
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ?????????????????????? 2014-05-15 06:26:58
    Ulsin ih hurliin erhem gishuun tani sonort duulgahad Mongol ulsin nutag devsgeriin hemjeend Baigali orchin nogoon hugjliin yamni gargasan alban esni toogoor ~19400 ga gaar uul urahin olborloltond urtsunii ~4500 ga gazart buren nuhun sergeelt hiisen uldsen
    122.201.19.2
    Мэдэгдсэн Хариулах
  • gh 2014-05-15 05:34:19
    ynxeer baasah durak
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинзочин 2014-05-15 03:15:08
    Баасанхүүд өөр мөнгө олох арга байхгүй байсан юм байхдаа хөөрхий хэдэн төгрөгт л уначих юм даатууштай байх хэлсэн ярьсан үгэндээ эзэн байх л хэрэшгтэй шүү дээ
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинзочин 2014-05-15 03:15:07
    Баасанхүүд өөр мөнгө олох арга байхгүй байсан юм байхдаа хөөрхий хэдэн төгрөгт л уначих юм даатууштай байх хэлсэн ярьсан үгэндээ эзэн байх л хэрэшгтэй шүү дээ
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинзочин 2014-05-15 03:15:07
    Баасанхүүд өөр мөнгө олох арга байхгүй байсан юм байхдаа хөөрхий хэдэн төгрөгт л уначих юм даатууштай байх хэлсэн ярьсан үгэндээ эзэн байх л хэрэшгтэй шүү дээ
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах