Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн 60 тэрбумын хэргийг дахин шалгана
АТГ болон Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон алдарт 60 тэрбум төгрөгтөй холбоотой хэргийг дахин сэргээн шалгахаар болсон билээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн МАН-ын "60 тэрбум"-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хэргийг дахин шалгах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн юм. Түүний хүсэлтийн дагуу прокурорын байгууллагаас хэргийг сэргээж, хамтарсан Ажлын хэсгийг томилсон байдаг.

Харин энэхүү хэргийг шалгах хамтарсан Ажлын хэсгийн ахлагчаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг дахин томилжээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Тагнуулийн ерөнхий газарт 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгч, гарч ирснийхээ дараа ярьсан юм. Тэрээр "Энэ хэрэгтэй холбоотой өөрт байгаа бүх мэдээллээ өглөө. Өөрийнхөө хүсэлтийг ч хэллээ. Учир нь, өмнө нь АТГ-т хаагдсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж дахин сэргэж байна. Тиймээс Ажлын хэсгийг ТЕГ-аас уу, АТГ-аас ахалж байгааг тодрууллаа.

Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэдэг хүн дахин ахалж байгаа юм билээ. Үүнд санал зөрж байгаагаа хэллээ. Яагаад гэвэл өмнө нь энэ хэргийг эвлүүлэг гээд хаачихсан. Тэр үед ажиллаж байсан хүмүүс нь ажиллаж болохгүй.

Нэгэнт нэмэлт мэдээлэл байна гэж үзэж байгаа бол тагнуулын байгууллага нь шалгаж, эцэслэх нь зөв байх” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-30 09:47:00
    Arai oor shalgah ih hun oldohguin baigaan baihdaa orovdmoor ch um shig gutarmaarch um shig
  • zochin 2018-08-30 01:44:27
    ekhleed gemt khereg bish geed khelchikhsen khun odoo yu geji tiim geji khelekh we dee , ard olnyg teneg geji bodood dakhin tawiad bayn...
  • Бат 2018-08-30 01:10:24
    60,0 шалгаад ард түмэнд өгсөн авсан гэх зүйл гарахгүй хууль нь тийм юм ажилд орох гэх хахууль өгөх тэгээд би өгсөн гэж хэрэгт орох тэнэг хүн олдохгүй
  • ... 2018-08-29 15:46:10
    nemegdehuunii bairiig solihod niilberiin chanar uurchlugduhgui gedegtei adilhan l zuil dee
  • үзмэрч 2018-08-29 13:11:24
    энэ шалгаж чадахгүй ээ. Өараа 60даж томилогдсон амьтан.
  • зочин  2018-08-29 11:24:11
    ЭНЭ Э.Идэрцог 6О тэрбумын хэргийг өмнө нь бантагнуулчихсан юм чинь одоо дахиад л додомдоод хаячих биздээ. Түүнээс арай дөнгүүр мөрдөгч олдоогүй л юм байхдаа .
  • Сарангэрэл сйад аа АТГ харин таныг хамга 2018-08-29 10:31:39
    САрангэрэл сайд аа (66.181.190.86) 2018-08-29 18:02:20 Таны цүнхийг барьж машины хаалгыг онгойлгодог тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах Болорчимэг чинь Хөдөлмөр...