Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг болно
Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн заалтын дагуу Эрүүл мэндийн яамнаас “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй яам, Улсын ерөнхий прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэг, нийслэл дэх Цагдан хорих төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцуулан журмын төслийг танилцуулан санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү журмаар баривчлах, цагдан хорих шийдвэрийн хугацаанд хоригдсон архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай иргэн болон яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэхтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын арга хэмжээг тодорхой тусгах зорилготой ажээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-30 16:54:10
    ДАРГА ХУЛГАЙЧУУД ХОРИГДООД ЭХЭЛЭХЭЭР ИНГЭЖ БАЙГАА ЮМ БИЙ ВИЙ.