Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит ”Алдрын танхим”-тай болов
Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос УДЭТ-ын хамт олон “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Өчигдөр/08.29/ тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачлагаар театрын Уран бүтээлийн хэлтсийн хамт олныг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан хүлээлгэн өгөв.
 
 
Image may contain: 1 person
 
Гомбожавын Гомбосүрэн 13 насандаа Бүрэн сумандаа төмрийн лантуучны хийж, ажил хөдөлмөрийн амтыг анхлан мэдэрчээ. Худгийн моторчноос эхлээд жолоочоор хүртэл ажиллаж байсан тэрээр театрын тайзнаа анх 1942 оны долдугаар сард “Хатанбаатар Магсаржав” жүжигт цагаан цэргийн офицер болж гарсан түүхтэй. Түүнээс хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог жүжгийн гол дүрийг бүтээсэн байдаг.

Г.Гомбосүрэн зөвхөн театрт ажиллахаас гадна Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан”, “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн бүтээлд гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.


Image may contain: 2 people, people standing and indoor
 
Image may contain: 1 person, standing
 
Image may contain: 1 person, smiling, standing
 
Image may contain: Ванчиг Даваасүрэн and Erdenetuya Balgansuren, people smiling, people standing, people sitting and indoor
 
Image may contain: 1 person, indoor
 
Image may contain: 5 people, including Suvd Namsrai, Naranbaatar Drama and Tuvshin Chimeddorj, people smiling, people standing, wedding and indoor
 
Image may contain: 5 people
 
Image may contain: 8 people, including Bayasgalan Tserendorj, crowd and indoor
 
Image may contain: 7 people, including Baahuu Ganchimeg, Naranbaatar Drama, С. Сувдмаа and Naidandorj Choinkhor, people sitting and indoor
 
Image may contain: 9 people, including Gesu Otgon, Jamsranjav Oyundari and Lhagwaa Demid, people sitting and indoor
 
Image may contain: 4 people, including Н. Батнасан, people sitting, beard and indoor
 
Image may contain: 14 people, including Narmandakh Batsukh, Ванчиг Даваасүрэн and Gesu Otgon, people sitting
 
Image may contain: 1 person, indoor

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gombosuren guaig  2018-08-31 04:59:08
    chin Hyatad tsustai hun baisan gej yairh yum bilee. Unen uu?
  • ganaa 2018-08-30 02:43:07
    Болж дээ хєєрхий. Яам энэ тэртэй яриад тєрийн албанаас оролцуулсан бол. Нєгєєдїїл нь мєнгєгїй л гэх байхдаа. Ашиггїй, архигїй юманд ямар мєнгє гєргєх биш