БНХАУ-ын ЭСЯ визний материал хүлээн авах цагаа сунгажээ
БНХАУ-ын визэнд орох гэж манайхан олон хоног хонон өнжин оочерлож, дугаарлаж байна Цаашид ч хүүхдүүдийн тоо улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Хятадын ЭСЯ визний материал хүлээн авах цагаа 09.00-15.00 цаг болгон сунгасан байна.  Харин ажиллах өдөр нь долоо хоногийн гурван өдөр байгаа бөгөөд хоёр өдөр нь дотоод ажилтай гээд үүд хаалгаа барьчихдаг аж.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 10 мянга гаруй монгол оюутан сурч байна. Жил ирэх тутам оюутны тоо нэмэгдэж буй юм.

Бид оюутнуудыг аль болох эрт, сургуулиасаа урилгаа авч ЭСЯ-нд хандана уу гэж зөвлөж байсан. Гэхдээ наймдугаар сар гарангуут манай яамны зүгээс БНХАУ-ын Консулын газрынхантай уулзаж иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх тал дээр дэмжлэг хүссэн. Одоо ч гэсэн байнга холбоотой ажиллаж байна.
 
БНХАУ-ын ЭСЯ-наас өөрийн албан ёсны вэб сайт болон сошиалаар энэ талаарх мэдээллийг түгээсэн байна. Энэ мэдээлэлтэй иргэд сайн танилцах хэрэгтэй. Нөгөө талаар үүсээд байгаа дараалалтай холбоотой хэд хэдэн зөрчил гарсан. Тодруулбал, зөвхөн оюутнууд дугаарлаж виз мэдүүлэх гэж байхад дунд нь суралцах зорилгогүй хүмүүс хиймэл дараалал үүсгэж байсан.
 
Хятадын ЭСЯ-наас тарааж байгаа дугаарыг аваад иргэдэд цааш нь дамлан зардаг болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран байнгын эргүүл ажиллуулж байна.
 
БНХАУ-ын ЭСЯ даваа, лхагва, баасан гаригт 09.00-12.00 цагийн хооронд материал авдаг байсан бол одоо 15.00 цаг хүртэл цагаа сунгасан. Тиймээс материал авсны дараа Элчин сайдын яамны ажилтнууд орой хүртэл ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн” гэв.
 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-08-30 12:22:07
    Хятадын ГЯ сайд ирсэн, сайн ховлоод өгөхгүй дэ