Мөнгөтэй харьцахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?
Хөдлөвөл л мөнгө төлдөг болсон одоо үед хямгатай байж л мөнгөтэй байж чадна. Та цалингаа авчихаад юунд ч үрсэн нь мэдэгдэхгүйгээр дууссан байгаад гайхдаг уу? Энэ бол бараг хүн бүрт тохиолддог асуудал. Энэ нь ямар ч хяналтгүй, төлөвлөгөөгүйгээр үрсэнээс л болж байгаа хэрэг. Тэгвэл бид мөнгөө зарцуулахдаа ямар алдаа гаргадаг вэ?

1. Онц шаардлагагүй зүйлд үрдэг

Ажил, гэр тань ойрхон бол заавал машин унах шаардлага бий юу? Банкнаас өндөр хүүтэй зээл авч, худалдаж авсан машинаараа замын түгжрэлд саатаж, бухимдах хэрэггүй. Үүний оронд алхах, автобусаар явах нь зөв сонголт юм. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх шаардлагагүй, хотоос байнга орж гардаггүй бол машин авах шаардлага ч байхгүй. Тэгээд ч машины үнэ худалдан авсан мөчөөс унаж эхэлдэг. Машин авах нь ганц бие хүмүүст бүр хэрэггүй хөрөнгө оруулалт юм.

2. Цалингийн зээл маш ихээр авдаг

Хүмүүс ихэвчлэн цалингийн зээлийг хамгийн хэрэггүй зүйлсэд эсвэл ахуйн хэрэглээнд зээлдэг. Миний танилууд дунд цалингийн зээл авч, үнэтэй пүүз авсан хүн бий. Зарим нь талх шарагч авах, ханын обой солих жишээтэй. Гэтэл ирээдүйгээсээ одоо авч хэрэглэсэнээр өрөө төлөх гэж, маш бага цалингаар ажиллах нь хүнийг ажиллах сонирхолгүй, аз жаргалгүй болгодог. Мөн авсан эд хогшил, гутал хувцас улам элэгдэн харамсал төрүүлдэг. Иймд хэрэгцээний зээл бүү ав.

3. Мөнгийг үржүүлэх гэж бус устгах гэж үрдэг

250 мянгаар сургалтанд сууж чададгүй хэрнээ 500 мянган төгрөгийн цүнх төрөл төрлөөр нь цуглуулдаг. Баярхах гэж эсвэл баян харагдах гэж мөнгөө үрдэг. Зарим нь түрээсийн байранд амьдардаг хэрнээ брэндийн хувцсаар гангарч, үнэтэй машин унаж,  харагдах байдалдаа ач холбогдол өгдөг.

Гэтэл жинхэнэ баян хүмүүс маш энгийн амьдарч, цэвэрхэн хувцаслаж, зөв зүйлд хандив өргөн, ашиг олох, хэрэг болох зүйлд хөрөнгө оруулдаг. 10000 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно, өөртөө илтгэх урлагийн ном авахад эргээд 100 нугарана. Энэ бол өөрөө өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Гэтэл сарын дараа дахиад шинэ загвар нь гарах пүүз авлаа гээд ямар ашигтай вэ? Үнэтэй пүүзний оронд төсөл хэрэгжүүлэх сургалтанд суусан бол арай илүү цалинтай албан тушаалд ажиллах ч юм бил үү?

Нийгэмд бухимдалтай байгаа хүмүүсийн стресстэх гол шалтгаан нь олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй болохоор төр засаг юу ч хийхгүй байна, хангалуун амьдарч чадахгүй байна гэсэн гомдол. Гэхдээ бид нарт бас зөндөө асуудал байна.
Ядаж сарын цалингаа юу юунд зарцуулдаг? Юм авхаасаа өмнө зайлшгүй шаардлагатай юу? (өвлийн гутал огт байхгүй бол шаардлагатай, бүтэн гутал байгаа бол шаардлагагүй г.м) гэж анализ хийж сурах хэрэгтэй байна. Мөн зээл авхаасаа өмнө зээлэхгүй яаж болгох вэ?

Шинээр мөнгө олох зөв эх үүсвэр яаж бий болгох вэ? Эргээд яаж төлөх вэ? Ямар ямар гэнэтийн зардал гарж болох вэ? Зээлээ төлж чадахгүйд хүрвэл яах вэ гээд сайн тооцоолох хэрэгтэй.

Өчигдөрхөн 10 хувийн зээл аваад өрөнд орсон нэгэн танил маань мөнгө зээлээч хэмээн уйлан ярив. Мөнгө хүүлэгч нар нь дарамтлаад... Уг нь насаараа хийсэн худалдаагаа нэмэгдүүлэх гэж зээл авсан ч орлого нь санаснаар нэмэгдээгүй гэнэ. Хар ухаанаар бодоход л таван жил хийхэд таныг баяжуулаагүй нэг хэвийн бизнес зээл аваад ашиг авчирна гэж байхгүй. Хүний өдөр тутмын хэрэглээг худалддаг бол тогтмол орлоготой байх нь тодорхой.

Дэлгүүрт их талх ирлээ гээд би нэг талх иддэг бол нэгийгээ л авна. Тэгэхээр илүү дутуу хөнгөн хүсэл, шунал, төсөөллөө давж зөвлөгөө авдаг, тооцоолол хийдэг, хэмнэдэг, зөв зарцуулдаг болох хэрэгтэй юм. Ядаж хүний нүдэнд 10 хувцастай харагдах, таван хувцастай харагдах нь ямар ч ялгаагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-30 06:30:29
    Дээр үеийн бид нар маргааш ид гэж хоолоо аягандаа тавидаг энэ нь маргаашийн тухай сургамж болж байлаа одоо цагт ганцхан өнөөдөрөөрөө амьдраад байна маргааш...