Хүүхэд хамгаалалын чиглэлээр хийж байгаа ажлууд хангалтгүй байна гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ

“Өнгөрсөн онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, эн он гарсаар гэмт хэргийн улмаас хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн.

Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барж, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар тоо баримт дурдаж, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл болгосон байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар тайлан, мэдээлэл сонсож, дахин үүрэг, чиглэл өгөх уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “2018 оны дөрөвдүгээр сард “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Та бүхэн санаж байгаа байх. Энэ мэт олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна.

Үүнтэй холбоотойгоор 2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл, ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан зургаан зүйлтэй үүрэг, даалгавар, ажлын чиглэлүүд өгсөн. Тухайн чиглэлд Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн байна. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй.

Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийсэн байна. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайланд дурдагдаагүй байна.

Энэ мэт тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л бичиж. Харин зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай  тайланд дурдагдаагүй байна. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш гэдгийг ойлгож байгаа байх” гээд тайлангаас тодруулах зүйлсээ холбогдох төрийн байгууллагын удирдлагуудаас асууж тайлбар авсан юм. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-30 16:33:15
    76 МАНАН, МАНгас, МАХНы МАШИНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БУСАД ХҮҮХДҮҮДТЭЙ АДИЛ ЯВГАН ЯВУУЛЖ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧУУЛ.