Л.Энхболд: “Эрдэнэс тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан нь тогтоогдлоо
УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний талаар өнөөдөр мэдээлэл хийжээ.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “268 мянган тонн нүүрс Монголоос алдагдсан байна” хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан бол энэ удаад аж ахуйн нэгж болон хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан талаар, мөн  энэ асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа талаар мэдээлэв.
 
Тэрбээр “Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтдээ эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг Тавантолгой транс компани хил гаргасан байна гэсэн. Эх үүсвэргүй гэдэг нь хаанаас авсан нь тогтоогдоогүй гэсэн үг. Гэтэл нүүрс алдагдсан газар бас бий болсон. “Эрдэнэс тавантолгой” лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна гэдгийг би өмнө нь зарласан. Тэр нь “Эрдэнэс тавантолгой” болон орон нутгийн Таван толгой компанийн инженерүүд хамтарч маркшейдерийн хэмжилт хийж гаргасан хэмжээ.

Харин өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс тавантолгойн” лицензтэй талбайгаас алга болжээ. Би Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоохыг л хүсч байна. Буруутай эзэд нь хохирлыг төлөх ёстой.

340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. "Эрдэнэс тавантолгой"-н талбайгаас гарсан 340, орон нутгийн өмчит Тавантолгой компанийн талбайгаас гарсан 50 мянган тонн нүүрс. Орон нутгийн Тавантолгой компаниас 206 компани гэрээтэйгээр нүүрс дамжуулан борлуулдаг юм байна. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгойн” талбайгаас 340 мянган тонн нүүрс хулгайлагдсан нь нотлогдлоо.
Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд нийтдээ 849 мянга 121 машин гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 820 мянган машин гарчээ гэсэн мэдээлэл өгсөн.

Энэ хооронд 35 мянган удаа автомашин хоосон гарчээ гэсэн мэдээлэл бий. Нүүрс тээврийн машинууд 80-125 тонн даацтай. Дунджаар 90 тонн гэж бодоход гурван сая тонн нүүрсний асуудал босохыг үгүйсгэхгүй. Ийм учраас хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй” гэв.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sss 2018-08-31 07:11:02
    Худлаа комьютерийн араас бухимдсан хүмүүс , хохь нь
  • Иргэн 2018-08-31 03:51:55
    Ийм том хэргийн эзнийг олж чадахгүй юм бол хууль хүчний байгууллагуудын хэрэг гэж алга
  • gaya 2018-08-31 01:43:25
    Арай л юм даа энэ тогтолцоо зөвхөн суудлын төлөө ашиг ологчдод зориулагдажэ,Улсын хил дамнуулан з.б луйвар явагдаж бхад нөгөө хяналт шалгалт,хил гааль юу х-ж бв...
  •  2018-08-30 16:34:22
    МАНгасУУД БИРДИЙН СЭТГЭЛЭЭР СҮНСГҮЙ ЗАГНАЖ БАЙХАД БИД ЭРЛЭГИЙН ХААН ШИГ ХАНДАХ ЁСТОЙ.
  • shunaliin tulamnuud 2018-08-30 15:04:24
    muur ah l gussan biz, duugai tsarailchaad ih hor nairuuldag gar, umnugoviinhondoo yu hiisiin. yu ch hiigeegci nvvrs zaraad bayjaad odoo barag delbereh gej bga b...