Манай тамирчид Азийн наадмаас 16 медаль хүртээд байна

“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 12 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр /08.30/ манай тамирчид Жүдо, Кураш, Танхимын дугуй, Ширээний теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцов.

 

ОНЦЛОХ:

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.МӨНХЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Э.СУМЪЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ, эрэгтэйчүүдийн -81кг жинд О.УУГАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ, эмэгтэйчүүдийн – 70 кг жинд Ц.НАРАНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 4 МӨНГӨ, 9 ХҮРЭЛ нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.
 

ТАНХИМЫН ДУГУЙ

 


Холимог төрөл “Omnium”:
 

  • С.Жамбалжамц – IX байр /79 оноо/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

 


Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
 

  • Ч.Эрдэнэ-Баяр – Эхний шатны тоглолтод Непалийн тамрчинг 4:3 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Э.Лхагвасүрэн – БНАСА-ын тамирчинд 1:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
 

  • Б.Должинзуу – Эхний шатанд Непалийн тамирчинг 4:0 харьцаагаар хожин, 1/32-т Хонконгийн тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Болор-Эрдэнэ – Энхий шатанд Катар тамирчинг 4:2 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдсож тэмцээнээ өндөрлүүлэв.
 

КУРАШ

 


Эмэгтэйчүүдийн -78кг:
 

  • О.МӨНХЦЭЦЭГ – МӨНГӨН МЕДАЛЬ
  • Г.Минжинсор –  1/16- д Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
 

Эрэгтэйчүүдийн -81кг:

 

  • Г.Лүндээжанцан - Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
  • Б.Гончигсүрэн  - Туркмений тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.

 

ХӨНГӨН АТЛЕТИК

 


Эмэгтэйчүүдийн 1,500м:
 

  • Ч.Шинэцэцэг - XIV байр /4:34.17 улиралийн дээд амжилт/

 

ЖҮДО

 

Эрэгтэйчүүдийн -81кг:
 

  • О.УУГАНБААТАР - ХҮРЭЛ МЕДАЛЬ
 

Эмэгтэйчүүдийн –70 кг:

 

  • Ц.НАРАНЖАРГАЛ - ХҮРЭЛ МЕДАЛЬ
 

Эмэгтэйчүүдийн -57кг:
 

  • Э.СУМЪЯА – ХҮРЭЛ МЕДАЛЬ
 

Эмэгтэйчүүдийн -63кг:
 

  • Б.Ганхайч – Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинд тамирчинд хожигдсон.
  •  
Эх сурвалж: МҮОХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-02 08:02:59
    Манайхан цагаар амжилт нь тодорхой бдаг усан сэлэлтэнд тамирчин оролцуулаад хэрэггүй. зардлын гарз. Гэнэт далавч ургаад нисэхгүйгээс хойш үр дүн тодорхой.