“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр тус байгууллагын талд өнгөрсөн зургадугаар сард гарсан билээ.

Тэгвэл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөргүй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болов.

Хуралдаанд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-31 04:39:06
    ninjaa uhaad duuslaa ajild oruulhan zuvuu
  • Арчаагүй, мулгуу төр засаг!!! 2018-08-31 04:25:40
    Гадны хөлсний шантажчин бүлэг этгээдэд захирагдаж байдаг шүүх, тэднээс айж шальчиганаж байдаг төр засагтай улс мөд өөдлөхгүй ээ!!!!
  • Бат 2018-08-31 03:42:06
    Энэ хулгайч нарыг шийдвэр гаргах гэсээр байтал ноен уул үгүй болохнээ
  • Цогоо 2018-08-31 02:35:32
    Юун Ноён уулаа аврах вэ, нинжадаж ухъя хөдөлгөөн биз дээ.