АЗИЙН НААДАМ: Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар мөнгөн медалийн төлөө тулалдана

18 дахь удаагийн Азийн наадам өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Өнөөдөр манай улсын голлох төрлүүдийн нэг жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Манай улсаас таван тамирчин өөрсдийн жиндээ барилдаан хийх хуваарьтай байна. Мөн самбогийн дөрвөн тамирчин өнөөдөр барилдана.

Софт Теннисний багийн төрөл өнөөдөр эхэлнэ. Манай улсаас эмэгтэй 1, эрэгтэй 1 баг оролцож байна. Түүнчлэн боксийн Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын хувьд хожвол аваргын төлөө тулалдах, хариуцлагатай шөвгийн дөрвийн тулаан хийх юм.

Найман жилийн дараа эргэн ирсэн дугуйт тэшүүрийн 20000 метрийн марафонд манай улсаас Я.Зоригтбаатар, Б.Тулга нар уралдана.

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд хэддүгээр байрт бичигдэхээ үзэх тоглолтыг талбайн эзэн Индонезийн багтай хийх юм.













Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мйэ 2018-08-31 02:29:38
    Бокс илт давуу л тулалдахгүй бол хожиход хэцүү дээ.