АЗИЙН НААДАМ: Ө.Дүүрэнбаяр, Г.Алтанбагана нар алтан медалийн төлөө барилдана

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -78,+78, эрэгтэйчүүдийн -90,-100,+100 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж байгаа юм. 

Эдгээр жинд манайхаас дөрвөн тамирчин зодоглосноос бүгд медалийн төлөө барилдахаар шалгарч үлджээ.  Тодруулбал, 

Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр,
Эрэгтэйчүүдийн  -90 кг-ийн жинд Г.Алтанбагана нар хэсгээсээ шалгарч, алтан медалийн төлөө барилдахаар болов.

Мөн -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа нар тус тус хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарчээ.

Шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.