Ослын улмаас таван хүн бэртсэн ч хүний амь нас хохироогүй гэв
Өчигдөр 16.00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотыг чиглэн зорчиж байсан хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл өнөөдөр өглөө Төв аймгийн нутаг дэвсгэр Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарсан талаар мэдээлсэн.
 
Тус автобус 45 зорчигчтой явж байжээ.
 
Энэ талаар Замын цагдаагийн газрын албанаас мэдээлснээр “Ослын улмаас таван хүн хөнгөн байдлаар гэмтсэн бөгөөд тухайн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гарган нийт зорчигчдыг үзүүлэхээр ГССҮТ-д хүргэсэн.

Ослын улмаас хүний амь нас хохирсон асуудал байхгүй” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.