“Нөхөр” Н.Ширчин хэнийх нь хүн болж таарав аа?!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Н.Ширчин гэх нөхөр Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47-р зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, Цэцэд хандсан юм байна.

Тэгвэл энэ нөхрөөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Цэцэд өөрийгөө өгүүлсэн гэх мэдээлэл өнөөдөр /2018.8.31./ цацагдав. Тэрхүү мэдээнд нь “Нөхөр Н.Ширчин Баянзүрх дүүргийн НАМЗХ-ны гишүүн, тэрбайтугай сонгуульт албатай байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Ширчин нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ойрын найз гэх бөгөөд гишүүнийг Баянзүрх дүүрэгт хэлтсийн дарга хийж байх үеэс өнөөг хүртэл дотно нөхөрлөж байгаа хэмээн хэлж байна.

МАН-ын гишүүн, НАМЗХ-ын гишүүн гэх Н.Ширчин нь Архангай аймгийн уугуул иргэн төдийгүй намын идэвхтэн гишүүн гэдгээр нутгийн ах дүүс нь бахархан ярьдаг аж. Харин нэг үеийн дарга цэрэг, өдгөөгийн журмын нөхөд атал юуны учир УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгөх болов?! Магадгүй, сүүлийн үед хоёр нам, хоёр фракцийн дундах тэлээ хурга гэгдээд буй Л.Оюун-Эрдэнийн цуврал драмын нэг үзэгдэл ч байж мэднэ” гэж бичжээ.

Гэвч намынх нь нөхдийн ярих нь,  нөхөр Н.Ширчин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй гэхээс өөр хүнтэй л илүү ойр болж харагдаад байна.

Хар даа, Н.Ширчин 2006 онд Хөвсгөлийн нөхөн сонгуулийг будилуулж явсан эр ажээ. “Өдрийн сонин”-ы 2006 оны есдүгээр сарын 4-ний 218 дугаарт “Хөвсгөлийн сонгууль МАХН-ын бүх булхайг илчиллээ” гэсэн гарчигтай сурвалжлагыг сэтгүүлч П.Хашчулуун бичиж байжээ. Түүнд “...Сонгуулийн өмнөх шөнө буюу энэ сарын 2-нд АН-ын байранд хуралдаан болж байх үеэр Н.Ширчин гэдэг залуу өндөр хүчин чадалтай зургийн аппарат, богино долгионы радио станцаар “зэвсэглэн” бичлэг хийж байгаад С.Эрдэнэ даргад баригджээ. Н.Ширчин нь хотоос очсон хүн байж. Тэр 180625 дугаартай МАХН-ын гишүүний vнэмлэхтэй аж. Тагнаж, чагнагчийн халааснаас “папараци” хийж байгаа өөр долоон хамт­рагчийнх нь нэр болон төдий тооны богино долгионы станцын дугаар гарч ирсэн байна. АН-ынхан энэ хэргийг шалгуулахаар Цагдаагийн газар хандаад байна. Энэ үеэр уг байранд АН-ын дарга Ц.Элбэгдорж, З.Энхболд, Д.Ганхуяг гишүүн нар байжээ” гэж нөхөр Н.Ширчингийн тухай бичсэн байгаа юм.

Тэр үед нь Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал /2006-2008/ байжээ. Юун нам, юун улс төр, Хөвсгөлийн сонгууль бол бүүр сураггүй...

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд, МАХН-ын дарга байв. Тодруулбал, М.Энхболд нь нөхөр Н.Ширчинг нөхөн сонгууль будилуулж явахад буюу 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд байжээ.

Тухайн үед АН-ын дарга нартай арсалдан байж сонгууль “тагнуулдана” гэдэг зүгээр нэг намын гишүүн ч хийдэг ажил биш байх. Сонгуульгүй үеийн нөхөн сонгуульд тэр нам хамаг хүчээ л шиддэг. Шилдгүүд л ажиллана шүү дээ. Нөхөр Н.Ширчин тэр үед тийм чухал ажилд тохоогдсон чухал амьтан байжээ.

Холбогдоод байгаа Л.Оюун-Эрдэнэ нь энэ явдлаас хойш хоёр жилийн дараа буюу 2008 онд л 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болж байжээ. Намын ажилд буюу МАН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар 2009 онд очиж ажилласан гэж намтарт нь бичсэн байна.

Үүнээс гадна, одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн шүүхээр орсон нэг хэрэг байна. Яахав, хэдэн төгрөгний өгөө авааны талаар юм л даа. 2016 оны долдугаар сарын 7-нд Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр нөхөр Н.Ширчин орж асуудал шийдвэрлүүлж байжээ. Шүүхийн шийдвэрийг бас Төв аймаг дахь ШШГА гүйцэтгэхээр болж байсан байна. Архангайн Н.Ширчин яаж яваад ч Төв аймагт очиж хөрөнгө мөнгөний хэрүүл зарга хийчихдэг юм, бүү мэд. Манай УИХ-ын дарга бас Төв аймгийнх байгаад байдаг.

Учир нь олдох биз дээ. Гэхдээ нөхөр Н.Ширчин энэ хоёрын хэнтэй нь ойрхон хүн бэ гэдэг сонирхолтой л юм.







Х.Хулан. 
olloomn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-09-01 14:47:16
    ШИРЧИН ГЭДЭГ ЧИНЬ М.ЭНХБОЛДЫН ШИРЭН ЦҮНХИЙГ ЗӨӨДӨГ НӨХӨР ШҮҮ ДЭЭ
  • ZOCHIN  2018-09-01 12:12:58
    ZA YAHAVDEE ,BUGDEEREE L IJILHENSHDEE.M.ENHBOLDIIN 60 TERBUMIIG L SHALGUULIE. BUSAD N YAHAVDEE IJILHENSHDEE...AVILGACHID.
  • zochin 2018-09-01 05:22:05
    M.Enkhboldiin gar urt....Enen Ikh Hurliin darga bolsnoos housh Ikh hurliin ner hund denduu unasan ni unen...
  • 1122 2018-09-01 02:58:23
    Дэлхийн зөн ОУБ-д ажиллаж байсан хүн харин ч сэтгэлтэй ажиллана, Дэлхийн зөнд ажиллаж байгаад яагаад улс төр орж болохгүй гэж
  • zochin 2018-08-31 13:39:28
    muu muukhai yumandaa garguun mie enkhboldyn l ajil biz dee