Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн, өргөтгөнө
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргалаа.

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэхийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, ажлыг яаралтай эхлүүлэхийг даалгасан юм. 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгосон.

Өчигдөр хотын удирдлагууд газар дээр нь очиж, газаар чөлөөлөлт хийгдэх хэсэг, замын трас зэрэгтэй танилцав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mndm D  2018-09-02 05:56:57
    XUDLAA XUTSAAD BAIXAAR XIIGECH OBOL BOLLOO
  • oooo 2018-09-01 14:39:50
    Хурдан хийгээчээ.Өвөл боллоо.
  • !? 2018-09-01 10:04:01
    Налайхын замыг шинэчилнэ гэж хичнээн ч жил ярив даа??? Яриад л байдаг, яриад л байдаг!!! Тэгнэ ингэнэ гэж ярьснаар бол МАН коммунизмаа байгуулцаан!!!
  • huyag 2018-09-01 04:37:47
    Batuuliin uedl yarij bsn heden ch zasgiin tursh yarihiig taashgui
  • hhhj 2018-09-01 04:24:44
    songuuliin omno l yum hiisen bolj haragdah baih