Өнөөдөр есдүгээр сарын нэгэн
Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Ерөөсөө бидний баярдаа хэмээн хүүхэд багачууд хөөрцөглөж, эцэг эхчүүд догдолдог онцгой өдөр. Хүүхэд хүн бүрийн хүсэн хүлээж догдолсон өдөр билээ. Зуны зугаатай өдрүүдийг ардаа орхисон багачууд, залуус өнөөдөр 14.00 цагт сургууль цэцэрлэгтээ гоёлоо өмсөн, хичээлийн нээлтэндээ хүрэлцэн ирнэ.
 
Хэдий амралтын өдөр ч гэлээ Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын амьдралынх нь бас нэгэн түүх, хичээлийн шинэ жил эхэлж байгаа нь энэ. Ингээд өнөөдөр эрдэм номынхоо их өргөөг зорьж байгаа хүүхэд багачууддаа ихийг сурч, эрдэм мэдлэгийн эзэд болоорой гэж хүсэн ерөөе.
 
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр төрийн өндөрлөгүүд хүүхэд багачуудтайгаа уулзаж, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн нээлтэд оролцлоо. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулийн нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд зөвлөх нь Нийслэлийн II дугаар сургуулийн нээлтэд оролцох аж.
 
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр сургуулийн нээлтэд оролцохгүй. Харин даваа гарагт буюу есдүгээр сарын 03-нд 08.00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, 10.30 цагт Улаанбаатар хот дахь ХААИС-ийн, 14.00 цагт Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус тус оролцоно.

Хотын дарга С.Батболд өнөөдөр 14.00 цагаас Нийслэлийн II дугаар сургуулийн нээлтэд оролцох ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.