Багш нар даваа гарагт ажил хаяна, хаяхгүй
 
Хичээлийн шинэ жил эхлээгүй байхад л багш нар ажил хаяна, хичээл эхлүүлэхгүй гэж дарамталж айлгасан.
 
Гэвч салбарын сайдтайгаа зөвшилцсөн ирэх даваа гарагт ажил хаяхгүй гэсэн мэдээлэл өчигдөр гарсан бол өчигдөр оройдоо хуралдаад ажил хаялтаа хийнэ гэсэн шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна.
 
Уг нь Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьсан.

Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байна гэх.
 
Тэд өчигдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нартай уулзаж, зөвшилцлийн ширээнд суусан юм.

Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56,3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавилаа.

Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон гэж албан ёсоор мэдэгдсэн.

Тэгвэл Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бүлэг хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд өчигдөр орой болжээ.  Тус хурлаар Боловсролын салбарын багш ажилтнууд ажил хаялт зарлах нэгдсэн шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12:00 цагт болох хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэх юм байна.  

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-02 17:54:22
    Нэр төр хөөцөлдсөн хэдэн юмнууд одоо болиоч. Эхлээд ажлаа хийж сур. Дараа нь мөнгө ярь
  • Ахмад ажилтан 2018-09-02 04:33:49
    Багш нарын цалинг нэмэх хамгийн боломжийн арга бол төрийн захиргааны албаны (яам, агентлаг, харьяа газруудын) орон тоог 50 хувь цомхотгож, УИХ, ЗГ-ын цалингийн ...
    • - 2018-09-02 07:46:48
      УИХ, ЗГ-ын цалингийн санг 50 хувь багасгах хэрэгтэй! Цалингаа голвол хувьд гарахгүй юу!!! Гүйцээ!!!
  •  2018-09-01 14:56:47
    энэ төрийг хөмрөх хэмжээний давалгаа болно доо.
  • ZOCHIN  2018-09-01 14:25:48
    JOOHON HUITEN BOLGOJ , TCAS IH ORSON UED AJLAA HAYLDAA..HUUHED HED HONOG AMRAG.SURSAN CH SURAAGUI CH IJILHEN YM CHINI.
  • зочин 2018-09-01 05:29:16
    Эрүүл мэнд, утга зохиолын хичээлийг хасаж ирээдүйг маань сүйтгэх гэж байсан АН, Гантѳмѳрѳѳс салсандаа баяртай байгаа бид
  • Бат 2018-09-01 05:03:33
    Ажилаа хаявал хаян л биз хэнд хэрэгтэй гэж монгол улсад боловсоролын бодлого дампуурсан
  • huyag 2018-09-01 04:55:47
    heden jil l ajil hayna gelee neg sain hayad sanaa amaraach tubugtei yum