Хот хоорондын зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ

Зам, тээврийн сайдын тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн хэдий ч 2013 оноос хойш шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажилладаг, зорчигч урсгал багатай чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхлэгч 40 орчим аж ахуй нэгж болон Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсэн талаар АТҮТ ТӨҮГ-аас мэдээлж байсан. Энэхүү шаардлагын дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, хамгийн ойр чиглэл буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум чиглэлд 9500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ талаар АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүүжинээс тодрууллаа.

-Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Хот хоорондын зорчигч тээврийн жишиг тариф 2013 онд сайдын тушаалаар батлагдсан байдаг бөгөөд 1 хүн.км-т  45-55 төгрөгөөр тээвэрлэхээр тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу өнөөдрийг хүртэл тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд энэхүү тарифын хүрээнд явж ирсэн. Харин 2013 онд 1литр дизель түлшний үнэ 1780 төгрөг байсан бол өнөөдөр 2100-2300 төгрөгийн өөрчлөлт гарсан буюу 18 хувиар өссөн хэдий ч тариф хэвээрээ явж ирсэн тул мэргэжлийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу тарифт сайдын батласан жишиг тарифт багтааж тодорхой зохицуулалтыг хийж байна.

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хэдэн чиглэлд хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ?

-Хот хоорондын 71 чиглэлд 59 гэрээтэй аж ахуй нэгж үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр чиглэлээс тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр зохицуулалтыг хийж, 60 чиглэлд тухайн зорчих чиглэлээсээ хамаарч 300-9500 төгрөгөөр өөрчлөлт орж байна. Ихэнхи чиглэл дундажаар 2000-2500 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо судалгаа гарсан.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-03 05:50:36
    . яамны үзээрийн муухай чөтгөрүүд.
  • Нябо 2018-09-03 01:49:41
    380Км газар 4000 нэмсэн мөртөө 1500 км газар 5000 нэмсэн байх юм. Эд нарыхаар бол ижил шатахуун зарцуулж байггм байхдаа. Эргэж тооцоогоо хараач малнуудаа
  • Бат 2018-09-02 06:28:10
    Сэтгүүлчид цалин нэмэхээр үнэ хөөрөгдөөд гэдэгсэн одоо юу гэх болоо